Хөрөнгө оруулалтын биржийн ажиллагаа (Дамжуулагчидад) | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Хөрөнгийн бирж гэж юу вэ?

Хөрөнгийн бирж нь ердөө л зах зээл дэхь маш их хэмжээний мөнгөн дүнг

нааш цааш хөдөлгөж байдаг олон улсын сүлжээг хэлдэг юм.

Нийтдээ нэг жилд 60 их наяд евро арилжаалагддаг.

Энэ нь дэлхийн эдийн засаг дахь бүх л бараа үйлчилгээний нийлбэр дүнгээс илүү юм.

Гэвч энэхүү арилжааны газарт алим эсвэл хэрэглэсэн сойз гэх мэт бараа биш

үнэт цаас худалдаалагддаг юм.

үнэт цаас нь ХУВЬЦАА хэлбэрт хөрөнгийн эрх юм.

ХУВЬЦАА гэдэг нь байгууллагын ХУВЬ эзэмших эрх юм.

Тэгвэл яагаад бид хувьцаа худалдаалдаг вэ?

Хувьцааны үнэ цэнэ нь тухайн байгууллагатай шууд хамааралтай гэдгийг та хамгийн түрүүнд мэдэх ёстой.

Одоо компанийг пиццатай харьцуулж үзье

Пицца бүтнээрээ хэр том байна, тодорхой хэмжээгээр нэг зүсэм нь том байдаг

Жишээлбэл: facebook шинэ үйл ажиллагаагаар ашигаа их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой бол

компаний үнэ цэнэ болон хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ

энэ нь мэдээж хувьцаа эзэмшиж буй танд маш сайн хэрэг

38 еврогийн үнэтэй байсан хувьцаа одоо 50 евро болсон гэж үзье

тэгвэл та 1 ширхэг хувьцаа болгоноос 12 еврогийн ашиг авна гэсэн үг

харин Facebook-т энэ нь ямар ашигтай гэж?

хувьцаа зарснаар аливаа байгууллага хөрөнгө босгон бизнесээ хөгжүүлэх юмуу өргөжүүлэх боломжтой болдог юм.

Жишээ нь facebook гэхэд хувьцааны зах зээлээс нийтдээ 16 их наяд доллар олсон байдаг.

Гэвч ихэнхдээ хувьцаа худалдах нь эрсдэлтэй явдал юм.

Хэн ч аливаа компаны үйл ажиллагааг сайн байх үгүйг тааж хэлж чадахгүй

хэрэв нэр хүнд сайтай компани байвал хөрөнгө оруулагчид хувьцаа авдаг

харин нэр хүнд муутай эсвэл сул үйл ажиллагаатай компани байвал хувьцаагаа борлуулах нь хэцүү

Бусад энгийн зах зээлд бараа нь гарт баригдаж нүдэнд харагддаг

харин хөрөнгийн бирж дэхь бараа нь бодит бус

үнийн дүн болон дэлгэцэн дээрх хүснэгтийн хэлбэртэй байдаг зүйл бөгөөд

хувьцааны үнэ хормын дотор өсөх буурах боломжтой

Хувьцаа эзэмшигчид боломжийг алдахгүйн тулд маш хурдан шийдвэр гаргах шаардлагатай болдог

Ердөө өчүүхэн цуу яриа л ямар ч том компаны хувьцааны үнийг огцом буурахад хүргэж болзошгүй

Мэдээж эсэргээрээ хувьцааг өсгөх ч чадалтай

Маш олон хүмүүс сул хувьцаа худалдаж авлаа гэж бодъё

мэдээж тэд бизнесийх нь санааг үнэхээр боломжийн гэж бодсон

үүний үр дүнд хувьцааны үнэ нь өснө

ялангуяа шинэхэн компаниудад ийм ашигтай байдал үүсдэг

худалдаа нь буурч байсан ч хувьцаагаа зарж бэлэн мөнгө олох боломжтой болдог

хамгийн сайндаа энэ бүгд бизнесийн санааг бодит зүйл болгодог

харин хамгийн муудаа том мэт харагдаж буй хөөс үүсэх мэднэ

хэрэв тийм бол тэр хөөс удахгүй хагарах тохиолдол гардаг.

Жнь Германы хамгийн том 30 компаны хувьцааг нийлүүлэн DAX-ын индекс гэж нэрлэдэг

DAX нь энэхүү томоохон компаниуд болон

ерөнхий эдийн засаг яг одоо ямархуу байдалтай байгааг харуулдаг

бусад орнуудын хөрөнгийн бирж ч гэсэн өөрсдийн гэсэн тодорхойлогчтой байдаг.

Энэ бүх хөрөнгийн биржүүд зах зээлүүд нийлэн олон улсын сүлжээ бүхий зах зээлийг бүрдүүлдэг.