Тэнгэрлэг эрэгтэйгээс үхэлдээ хүрэхэд хэрхэн тайван болохыг тайлбарласан - төрөл бүрийн тэнгэрлэгийн талаар. | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Хар нүх бол бидний мэдэх хамгийн хачирхалтай зүйлүүдийн нэг.

Тэд ямар ч утга учиргүй санагддаг; Тэд хаанаас бий болдог вэ?

Хэрвээ та хар нүх рүү орвол юу болох вэ?

Одод бол ихэвчлэн устөрөгчийн, маш олон атомын нэгдэл бөгөөд

тэд татах хүчний улмаас хийн бөмбөлөг болдог.

Түүний цөмд устөрөгчийн атом гелийн атом болох цөмийн урвалын явагдсанаар

маш их эрчим хүч ялгаруулна

Эрчим хүч цацраг хэлбэрээр, хүндийн хүчний эсрэг түлхэснээр

энэ хоёр хүч тэнцдэг.

Урт хугацааны туршид цөмийн урвал явагдаж одны 2 хүч тэнцвэрт оршдог.

Гэвч оддын масс байнга нэмэгдсээр байдаг бөгөөд

дулаан болон даралт түүний цөмд илүү хүнд элементүүд үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Төмөр гарч ирэх хүртэл.

Бүх элементүүд цөмийн урвалаар энерги ялгаруулна

гэхдээ төмөр ямар ч эрчим хүч ялгаруулахгүй

Төмөр одны цөмд тодорхой хэмжээнд хүртэл үүсэн

дараа нь цацраг болон татах хүчний тэнцвэр гэнэт алдагдана.

Ингэснээр цөм жижигрэнэ.

Харин 2 дугаар шатанд од нягтарч

гэрлийн хурдыг 4 хуваасны 1-ээр

цөм рүү илүү их масс сорогдоно.

Энэ агшинд орчлонгийн хамгийн хүнд элементүүд үүсэн

од үхэж, хэт шинэ одны дэлбэрэлт болно.

Энэ нь нейтрон од үүсгэнэ. Эсвэл масс их хэмжээнд хүрсэн байвал

түүний бүх зүйл хар нүх болж нягтаршина.

Хэрвээ та хар нүх харсан гэвэл яг үнэндээ үйл явдлын давхарга юм.

Ямар нэгэн зүйл үйл явдлын давхаргыг дайрч өнгөрвөл

гэрлийн хүрднаас хурдан явж байж зугтаах боломжтой.

Гэхдээ энэ нь боломжгүй юм.

Тиймээс бид зүгээр л юу ч үгүй хар бөмбөрцөг л харна.

Хэрэв үйл явдлын давхарга “хар” хэсэг бол

хар нүхний “нүх” гэж юу вэ

Энэ бол маш онцгой зүйл.

Бид үүнийг яг юу болохыг мэдэхгүй байна.

Энэ магадгүй хязгааргүй нягт, түүний бүх масс

ганц цэгт ямар ч гадаргагүй эсвэл эзэлхүүнгүй оршдог.

Эсвэл бүүр өөр ч байж болох юм.

Гэвч яг одоо бид мэдэхгүй.

Энэ яг л тоог 0-т хувааж байгаа мэт алдаа.

Дашрамд хэлэхэд, хар нүх тоос сорогч шиг сорохгүй.

Хэрэв бидний нарны оронд ижил масстай хар нүх байвал

Дэлхийд ямар ч нөлөө байхгүй.

Хөлдөж үхэхээс бусад нь.

Та хар нүх рүү унавал юу тохиолдох вэ?

Цаг хугацаа хар нүхнүүдэд өөр өөр байдаг.

Та үйл явдлын давхарганд гаднаас ойртох тусам удаашран,

цаг ч мөн удаан болно.

Зарим тохиолдолд цаг зогсож,

аажмаар улаан болоод алга болно.

Таны хувьд ертөнцийг

хурдан гүйлгэж ирээдүйг харж байгаа мэт байх болно.

Одоохондоо бид дараа нь юу болохыг мэдэхгүй,

гэхдээ энэ нь 2 зүйлийн нэг байж болно.

Нэг: та хурдан үхлээр үхнэ.

Үйл явдлын давхаргыг давахад маш том хар нүхний муруйн орон зайд орох болно.

Энд зөвхөн ганц л чиглэл байдаг.

Өөрөөр хэлбэл: Үйл явдлын давхарга дотор

та зөвхөн нэг зүг рүү явах болно.

Таныг алхах бүрд ардаас чинь хаадаг хонгилд яваа мэт.

Хар нүхний масс маш нягт байдаг.

Заримдаа хэдхэн сантиметр байдаг.

Татах хүч бусад хүчнээс хэд дахин илүү байдаг ба

таны биеийн хэсэг бүрт өөр өөр байна.

Таны эсүүд гаднаасаа эхлэн урагдсаар

нэг атомын хэмжээнд хүрнэ.

Хоёр: Та маш хурдан үхлээр үхнэ.

Үйл явдлын давхаргыг давсны яг дараа та галт хана мөргөн

тэр дороо устгагдана.

Дээрх сонголтууд аль аль нь дажгүй.

Хэр удаан үхэх тань хар нүхний массаас шалтгаална.

Жижиг хар нүх таныг үйл явдлын давхаргад орж ирэхээс өмнө алах болно.

Магадгүй та том хар нүх рүү орсноор

хэсэг зуур аялах боломж гарч ирнэ.

Эрхий хурууны дүрмээр та тэрхүү онцгой зүйлээс хэр хол байна

төдий чинээ цаашид та амьд байх болно.

Хар нүх бүр өөр өөр хэмжээтэй байдаг.

Ихэнх хар нүх нарыг цөөхөн хэдэн удаа нийлүүлсэнтэй адил

бас солирын диаметртэй адил байдаг.

Мөн маш хүнд хар нүхнүүд байх ба

эдгээр нь оддын бөөгнөрөл бүрийн төвд байрладаг.

Мөн хэдэн тэрбум жил хооллодог.

Одоогийн байдлаар бидэнд мэдэгдсэн хамгийн том хар нүх бол S5 0014+81

манай нарнаас 40 тэрбум дахин хүнд.

236.7 тэрбум км диаметртай бөгөөд

Нарнаас Дэлхий ван хүртэлх зайг 47 дахин нийлүүлсэнтэй тэнцүү.

Хүчирхэг хар нүхнүүд эцэстээ Ховкингийн цацраг хэмээх үзэгдлээр

ууршидаг.

Энэ зүйл хэрхэн явагддагийг харахын тулд бидэнд хоосон зай хэрэгтэй.

Хоосон зай үнэндээ хоосон биш. Энд виртуал хэсгүүд

оршин байдаг ба бие биенээ устгадаг.

Энэ зүйл хар нүхний гадарга дээр болоход

виртуал хэсгүүдийн нэг нь хар нүхэнд

нөгөө нь гадагшаа явна.

Ингэснээр хар нүх эрчим хүч алдаж байдаг.

Энэ зүйл эхэндээ маш удаан байдаг.

Харин хар нүх жижигрэх тусам илүү хурдасдаг.

Хэрвээ энэ үзэгдэл том гаригийн масстай бие дээр болоход

Тасалгааны температур л ялгаруулна.

Харин уул шиг масстай биед бараг нар шиг хэмжээний дулаан ялгаруулна.

Түүний амьдралын сүүлийн хугацаанд тэрээр цацран

хэдэн тэрбум цөмийн бөмбөгтэй тэнцэх дэлбэрэлт үүснэ.

Гэхдээ энэ процесс маш удаан.

Бидний мэдэх хамгийн том хар нүх 10^100 жилийн /googol/ дараа ууршин алга болно.

Энэ бол сүүлийн хар нүх устах хугацаа.

Эргэн тойрон маань түүнийг гэрчлэх хэн ч байхгүй.

Орчлон ертөнцөд амьдрал байхгүй болсоос маш удаан хугацааны дараа болно.

Энэ бол манай ертөнцийн төгсгөл биш

хар нүхний талаар сонирхолтой маш олон санаанууд гарч ирсээр байгаа.

Бид тэдгээрийг 2-р хэсэгт судлах болно.

Фрэйсэр Кайнд энэхүү видеог хийхэд тусласанд талархал илэрхийлье.

Дашрамд дурьдхад бид Kurzgesagt-н ханын зургуудыг 4K-р

янз бүрийн дэлгэцний хэмжээнд зориулан хийсэн

Та манай Patreon хуудсан дээрээс авах боломжтой. Ингэснээр та бидэнд видео хийхэд маш том тус болох болно.

Жилийн эхний сард энэ 12 сар шиг 3 видеотой уулзацгаая!

Хадмалыг О.Билгүүн https://www.youtube.com/user/bil0203