Атомууд нь уулын хэмжээтэй байж, нейтрон звездээр тайлбарласан. | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Нейтрон од бол орчлон ертөнцийн онцгой зүйлсийн нэг юм.

Тэд яг л том атомын цөм шиг.

Хэдхэн километрийн диаметртэй боловч асар их хүчтэй бас нягт.

Харин яаж энэ зүйл оршдог вэ?

Одны амьдрал 2 хүчний тэнцвэрт байдалд үргэлжилдэг.

Энэ бол татах хүч болон түүний эсрэг үйлчилэх цөмийн урвалын даралт юм.

Одны цөмд устөрөгчийн атом гелийн атом болж хувирч байдаг.

Эцэст нь цөм дэх устөрөгч дуусна.

Дараа нь од хангалттай масстай болмогц гели нүүрстөрөгч рүү хувирах урвал явагдаж эхэлнэ.

Их хэмжээний масстай одод яг сонгино шиг олон давхаргатай

бөгөөд хүнд атомууд түүний цөмд үүсдэг.

Нүүрстөрөгч неон болж, тэр нь хүчилтөрөгч, дараа нь цахиур болдог.

Эцэст нь урвал төмрийг үүсгэснээр цааш өөр атом үүсэх урвал явагддаггүй.

Урвал зогсоход дотрох урвалын даралт огцом буурна.

Тэгээд од тэнцвэрт байдлаа алдаж,

түүний масс 1.4 нарны масстай болсноор

мөхөл ирдэг.

Цөмийн гадна хэсэг дотогшоо 70,000 км/с хүртэл хурдаар

одны төв рүү хумигдана.

Одоо зөвхөн атом доторх үндсэн хүч

татах хүчний эсрэг тэмцэнэ.

Квант механикийн онолоор электроны түлхэлт суларч

электрон болон протон нэгдэж нейтрон болно.

Ингэснээр атом цөм шигээ нягтарна.

Харин одны гадна давхаргууд сансарт шидэгдэж

хэт шинэ одны дэлбэрэлт болно.

Тэгэхээр одоо бид нейтрон одтой боллоо.

Түүний масс нь 1-ээс 3 нартай тэнцэх боловч

шахагдаж ойролцоогоор 25 км хэмжээтэй болсон байна!

Энэ нь дэлхийн массыг 500,000 дахин үржүүлсэнтэй тэнцүү масс Manhattan-тай

тэнцэх диаметртэй бөмблөгөнд багтсан байна.

Маш нягт. 1см куб хэмжээтэй нейтрон од

нэг тал нь 700 метр урт төмөр кубтай тэнцүү масс агуулдаг.

Энэ нь ойролцоогоор 1 тэрбум тонн бөгөөд Эверест уул

ганц ширхэг ёотонтой тэнцүү юм.

Нейтрон одны татах хүч мөн сонирхолтой!

Хэрвээ та 1м өндрөөс ямар нэг юм унагаахад,

тэр зүйл 7.2 сая км/ц хүртэлх хурдаар 1 микросекундэд унана.

Гадаргуу нь тэгш бөгөөд дээд тал нь 5 мм өндөртэй барзайсан байна.

Мөн маш нимгэн халуун плазм агаар мандалтай.

Гадаргын температур ойролцоогоор 1 сая Кельвин ба

бидний нар 5,800 Кельвин юм.

Одоо нейтрон одны дотор талыг авч үзье!

Гадарга нь маш хатуу ба

төмрийн атомын цөмөөр хийгдсэн торон дундуур урсах электронуудаас бүрдэнэ.

Цөм рүү ойртох тусам бид илүү олон нейтрон олж харах ба протон цөөрсөөр

маш өтгөн нейтронууд болно.

Нейтрон одны цөм маш сонин.

Бид түүний шинж чанар, юу гэдгийг сайн мэдэхгүй

урсамтгай замбараагүй матер уу?

эсвэл Кварк-гльюон гэх маш өтгөн хар матер уу?

Энэ нь уламжлалт аргаар утгагүй ба

энд зөвхөн ultraextreme орчин байж болно.

Олон талаараа нейтрон од аварга том атомын цөмтэй ижил юм.

Хамгийн гол ялгаа нь атомын цөм хүчтэй харилцан үйлчлэл

харин нейтрон од татах хүчтэй.

Энэ бүгд хангалттай биш юм.

Бусад хэдэн мэдээллийг харцгаая.

Нейтрон одод маш хурдан эргэх бөгөөд залуу од нь секундэд хэд хэдэн удаа эргэнэ.

Хэрвээ сул од нейтрон одны ойролцоо байвал нейтрон од түүнээс хооллож

секундэд хэдэн зуун удаа эргэнэ.

Яг л объект PSRJ1748-2446ad шиг.

Энэ нь ойролцоогоор 252 сая км/цаг хурдтай.

Энэ бол маш хурдан бөгөөд үүнээс болж сонин хэлбэртэй болдог.

Бид эдгээрийг жижиг од /pulsars/ гэж нэрлэдэг. Учир нь тэд хүчтэй радио дохио ялгаруулдаг.

Мөн нейтрон одны соронзон орон нь

ойролцоогоор дэлхийгээс 8 тэрбум дахин хүчтэй.

Маш хүчтэй, нөлөөлөлд орвол атомууд гажууддаг.

За, бид ойлгосон гэж бодож байна.

Нейтрон одод зарим нь ертөнцийн хамгийн онцгой

боловч мөн зарим нь хамгийн гайхамшигтай зүйл.

Бид нэг л өдөр түүнийг судлахын тулд сансрын хөлөг илгээж

сайхан зураг авна гэж найдаж байна!

Гэхдээ бид хэтэрхий ойртож болохгүй!

Хадмалыг https://www.youtube.com/user/bil0203