Дүрс
Тайлбар
Та за ашгүй энэ Иракийн асуудал нэг юм шийдэгдчихлээ
гэж бодсон уу ойрдоо нам гүм байсан болохоор
Даан ч буцаад л аллага ,айдас түгшүүр нүүрлэх нь тэр
Яг юу болсон юм бол?
Терроризм мөн масс аллага үйлдэх зэр зэвсэг агуулж буй гэсэн сэжмээр
Америк 2003 онд Ираклуу цэргээ оруулжээ
Тэр үед харгис дарангуйлагч Саддам Хусейн тус улсыг удирдаж байж
Тэр Сунни хэмээх шашны цөөнхийнх ба
Олонх байсан Шиа шашны бүлэгийнхнийгдарангуйлдаг байж
Ирак маш амархан эзлэгдсэн ч
Америк Иракыг яахаа сайн мэдэхгүй байлаа
Энэ завшаанаар хавчигдсаар ирсэн олонхи Шиа бүлэгийнхан удирдлагыг авав
Эргүүлээд Сүннигийхнийг хавчиж эхэлэв
Бусад шашны бүлэгийхнийг дарж байх нь зөв санагдсан байх (*гэхдээ энэ нь маш явцуу арга)
Хариуд нь мэдээж Сүннигийхан босч эхэлсэн
Алкаяда шиг олон террорист , орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд Иракт хүчээ авсан ба
Тэдний инхэнх нь Сүнни армихан байж
Тэд АНУ-ын цэрэг болон шинээр байгуулагдсан Иракын төртэй байлдаж эхэлсэнээр
2006 онд цуст иргэний дайн гарсан байна
Үүнээс хойш Иракын иргэд шашин шүтлэгээрээ хуваагдсан байна
Тэгэхлээр АНУ террористтай тэмцэх гэж Иракт цэргээ оруулсан нь эргээд
Олон алан хядагчдын бүлэглэлүүдийг шинээр бий болгоход хүрч
Ирак одоо алан хядагчдыг бэлдэхэд хамгийн тохиромжтой улс болсон
Энэ адармаатай шашны зөрчилдөөн, мөргөлдөөнийг ойлгохын тулд бид эхлээд
Лалын шашны хоёр том урсгалын хоорондын харилцааг мэдэх нь чухал
Энэ 2-г Шиа болон Сунни гэдэг
Лалын шашинтнуудын 80%-г Сүнничүүд харин Шиа 20%-ийг бүрдүүлдэг аж
Аль аль нь бие биедээ тийм ч дуртай биш
Саудын Араб, Иран хоёр уг шашны хамгийн хүчтэй тоглогчид.бөгөөд
Хоёулаа төр болон шашны тэрсэлдээн эсвэл дотоодын зөрчил бараг байхгүй
Газрын тосоор хөлжсөн улсууд
Өөрийнхөөс нь өөр шашны урсгалтай бүлэглэлүүдийг дар гэж санхүүжүүлдэг
Саудын Арабын санхүүжүүлдэг бүлэглэлүүдийн нэг нь
ISI ( Иракдах Ислам Улс) гэх террорист бүлгэм байж
2010 онд, Arab Spring гарч
Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг өөрчилсөн
Сири-т дангуйлан удирдагч Башар аль-Асад суудлаасаа буух санаа байсангүй
Тэр өөрийн ард түмний эсрэг харгис дайн эхлүүлсэн байна.
Дайн үргэлжлэх тусам олон бүлэглэлүүд гаднаас нэмэгдэж оролцов
тэндий ихэнх нь шашны зорилгоор буюу
Гол зорилго нь Лалын шашинт улс бүрдүүлэх
Тэдний нэг нь муу нэрт ISI байсан юм
Одоо бол Ирак Сири-дэх Лалын Улс буюу ISIS гэх болсон
Тэд Иракт олон жил байлдсан
Мянга мянган хэт итгэгч цэргүүдтэй
Тэд Хойд Иракын зарим хэсгийг хяналтандаа авч чаджээ
Өөрсдийнхөө Лалын Шашинт тусгаар улсыг бүтээнэ хэмээн бат итгэсэн бөгөөд
Хэний ч санаанд оромгүй зүйл болж Сири т байдал өөрчлөгдөв
ISIS итгэхийн аргагүй харгис яргачин болж
Удалгүй Сири-дэх бараг бүх босогч армихантай дайн зарлав
Бусад Исламын террорист бүлэглүүдлүү халдан дайрж хядаж эхэлсэн байна
Өөрсдийн хяналтаа тогтоосон газраа тэд Исламын тусгаар улс гэж зарлан
Ал-Кайядаас ч илүү хатуу дэг жаягийг мөрдөж эхэлэв
Саудын Араб үүнд маш их цочирдон туслалцаа үзүүлэхээ болив
ISIS гэмгүй маш олон иргэдийн амь насанд халдсан
тоймгүй олон бөмбөгдөлт, хүүхэд эмэгтэйчүүдийг хуйлгайлан барьцаалсан
хоригдлуудыг цаазлан толгойг нь тасдсан гэх олон гэмт хэрэг үйлджээ
Дундад зуунд л болдог байсан аймшигт хэргүүдийг хийсэн
Эдгээр хэсэг бүлэг “сайхан хүмүүс” саяхан
Иракт газар нутгаа тэлэхээр шийджээ
Америк Иракыг орхиноос хойш, Шиа ерөнхий сайд Nouri al-Maliki
Төрийн эрхийг гартаа авч Сүннигийхнийг байдгаараа хавчиж эхэлэв
Иракын засгийн газар авлигач, чадваргүй дорой гэдгээрээ алдартай ба
Ард түмний олонх төрдөө итгэдэггүй үзэн яддаг аж
Oйролцоогоор 300к цэрэгтэй Иракын арми нь
Америкчуудын татварын $25 тэр бумын туслалцаатайгаар бүрдсэн болов ч
Төрдөө үнэнч биш төдийгүй
Тулалдаан болгоноос ухарч бас бутран зугтааж байв
ISIS тэднийг эсэргүүцсэн болгон алуулна гэж сүрдүүлдэг ба
Хэлсэндээ ч яг хүрдэг
2014 оны 6 сар гэхэд ISIS Иракын нилээдгүй хэсгийг эзэлсэн ба
Иракын 2 дох том хот Мосул түүнд багтав
Эзэлж түрэмгийлсэн банкнуудаасаа тэд сая саяар нь дээрэмдэж
Террорист бүлэглэлүүдээс тэд хамгийн их хөрөнгөтэй нь болж эхэлэв
Тэд цаг ямагт өөрсдийн гол зорилго болох
Дундад үеийн шашинт гүрнээ босгохоор ажиллана
Америк болон Иран ISIS -г зогсоохын тулд хамтрах эсэхээ бодож эхэлэв
Бодит байдал ийм л аюултай болжээ
Иракт болж өнгөрсөн үйл явдлууд дайнд дийлэгдсэн хүмүүсээ дээрэлхэвэл,
тэднийг хавчин, амьд явах эрхт нь халдвал, улс орноо цэгцлэхэд нь хошуу дүрвэл
Ямар их аюултай төдийгүй, дараачийн дайны үрийг тарьдаг гэдгийг батлан харуулав
Ямар ч аргаар хамаагүй бид энэ тойргийг зогсоох хэрэгтэй