Ферми парадокс - Тэр Бүх Харийнхан Хаана Байна? (1/2) | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Бид орчлон дахь цорын ганц амьд зүйлс үү?

Ажиглагдах орчлон ертөнц нь 90 орчим тэрбум гэрлийн жилийн диаметртэй.

Хамгийн багадаа зуун тэрбум галактик байдаг бөгөөд тус бүрдээ 100 тэрбумаас 1 ихнаяд одыг багтаадаг.

Сүүлийн жилүүдэд, гаригууд ч бас маш түгээмэл гэдгийг мэдэж авсан.

Мөн орчлонд магадгүй ихнаяд дахин ихнаяд амьдрах боломжтой гариг байдаг байх.

Энэ нь амьдрал хөгжих, оршин тогтнох маш их бололцоо байх ёстой гэсэн үг тийм үү?

Гэхдээ хаана байна?

Орчлон ертөнц сансрын хөлгүүдээр дүүрэн байх ёсгүй гэж үү?

Алив, хэдэн алхам ухарцгаая.

Хэдийгээр бусад галактикуудад харийн соёл иргэншил байсан ч,

тэдний талаар бид хэзээ ч мэдэж чадахгүй.

Үндсэндээ бидний хөрш галактикууд,

өөрөөр хэлвэл бид “Local Group”-ийнхээ гаднах юунд ч, хэзээ ч хүрч чадахгүй гэсэн үг.

Шалтгаан нь орчлон ертөнцийн тэлэлт юм.

Бид хичнээн хурдан сансрын хөлөгтэй байсан ч,

Local Group-нхээ гаднах ямар нэг газарт хүрэх хэдэн тэрбум жилийг авах болно.

Орчлонгийн хамгийн хоосон хэсгээр аялана гэсэн үг.

Тиймээс Сүүн Зам дээр анхаарлаа хандуулъя.

Сүүн Зам бол бидний галактик.

Энэ нь дөрвөн зуун тэрбум оддоос бүрдэнэ.

Энэ бол маш олон тооны од, дэлхий дээрхи элсний ширхэг бүрт арван мянган од гэсэн үг.

Сүүн Замд 20 орчим тэрбум Нартай ойролцоо од байдаг,

Тэдний тавны нэг нь аюулгүй бүсэд Дэлхийн дайны гараг агуулдаг,

Амьдрал бий болоход тохиромжтой нөхцөл бүхий орчин.

Эдгээрийн зөвхөн 0,1%-д нь амьдрал байсан бол, Сүүн Замд л гэхэд 1 сая гаруй амьдрал дүүрэн гариг байх байлаа.

Гэхдээ хүлээгээрэй, өөр бас нэг юм байна.

Сүүн зам нь арван гурван тэрбум жилийн настай юм. Манай галактик нь эхэндээ амьдралд тийм ч тохиромжтой газар биш байж,

Учир нь үргэлжийн дэлбэрэлтүүдэн дунд байж. Гэвч 1-2 тэрбум жилийн дараа анхлан амьдрах боломжтой гаригууд бий болж эхэлж.

Дэлхий ердөө 4 тэрбум жилийн настай. Тиймээс дэлхийгээс өмнө өөр бусад гариг ​​дээр амьдрал хөгжих боломж хэдэн тэрбум байсан байж л таарна.

Хэрэв тэдгээрийн зөвхөн ганцад нь хэт хөгжилтэй иргэншил хөгжсөн бол, бид тэднийг анзаарах л байсан.

Тэгвэл ийм иргэншил ямархуу байх байсан бол?

Гурван ангилал байдаг.

Эхний төрлийн иргэншил нь гараг дээрхи боломжит бүх эрчим хүчээ ашиглах чадвартай иргэншил.

Хэрэв та сонирхож байвал, бид одоогоор энэ үзүүлэлтээрээ 0,73 орчим,

Тэгээд ойрийн хэдэн зуун жилдээ нэгдүгээр төрлийн иргэншил болохоор харагдаж байна.

Хоёрдугаар төрлийнх нь өөрсдийн одны бүх энергийг ашиглах чадвартай иргэншил.

Энэ нь хэт зөгнөлт мэт боловч зарчмын хувьд хэрэгжих боломжтой.

Нарыг бүрхэх аварга том цогцолбор болох Даясоны Бөмбөрцөг гэх мэт санаа нь ойлгоход дөхүүлэх байх.

Гурав дахь төрөл нь бүх галактикийнхаа эрчим хүчийг үндсээр нь хянадаг бас хэрэглэдэг иргэншил юм.

Ингэтлээ хөгжсөн иргэншил нь бидэнд бурхан шиг санагдаж ч магадгүй юм.

Гэхдээ бид яагаад заавал харь гаригийн ийм соёл иргэншилийг олж харах ёстой гэж?

Хэрвээ бид тодорхой хүн амыг 1000-аад жилийн турш зөөх чадвартай сансрын хөлгүүд хийж чаддаг юм бол,

бид хоёр сая жилийн дотор галактикаа бүхлээр нь колонижуулчихаж чадна.

Урт хугацаа шиг санагдаж магадгүй, гэхдээ Сүүн Зам чинь маш том галактик шүү дээ.

Тэгэхээр, хэрэв нэг галактикийг колончлох хэдхэн сая жил үргэлжилдэг юм бол,

мөн Сүүн Замд амьдрах боломжтой хэдэн тэрбум гараг байгаа юм бол,

мөн эдгээр амьдралын бусад хэлбэрүүд биднээс өмнө бий болоод, тэдэнд биднээс илүү их цаг хугацаа байсан юм бол,

Тэр бүх харийнхан чинь хаана байна?

Энэ бол Ферми Парадокс юм, бас хэн ч үүний хариултыг нь мэдэхгүй.

Гэхдээ бидэнд ганц хоёр санаа байна.

Шүүлтүүрийн талаар ярилцъя.

Энд яригдаж байгаа шүүлтүүр нь амьддын хувьд даван туулахад маш хэцүү бэрхшээлийг илэрхийлнэ.

Өөр өөр аюулын түвшинтэй шүүлтүүрүүд байна.

Нэг: Маш чухал бас том шүүлтүүрүүд байдаг бөгөөд бид тэдгээрийг давчихсан.

Магадгүй нарийн төвөгтэй амьдрал бий болох нь бидний боддогоос илүү хэцүү ч юм билүү.

Амьдралыг эхлүүлэх боломжийг олгодог үйл явц одоо ч бүрэн дүүрэн тодорхойлогдоогүй хэвээр.

Магадгүй шаардлагатай нөхцлүүд нь бидний төсөөлдгөөс ч хамаагүй төвөгтэй байж болно.

Магадгүй өнгөрсөн хугацаанд ертөнц илүү дайсагналтай байсан ч саяхнаас л цогц амьдрал бий болох боломж бүрдсэн.

Энэ нь “бид онцгой давтагдашгүй бөгөөд ертөнц дэхь анхний иргэншил” гэсэн үг ч байж болох юм.

Хоёр: Маш чухал бас том шүүлтүүрүүд байдаг бөгөөд тэдгээр нь бидний өмнө байгаа.

Энэ нь үнэхээр үнэхээр муу юм.

Бидэнтэй адил түвшинд байгаа амьдрал орчлонд хаа сайгүй оршдог ч энэ нь тодорхой цэг дээр хүрэхэд сүйрдэг байж болно.

Жишээлбэл, гайхалтай ирээдүйн технологийг нээдэг, гэхдээ идэвхжүүлэх үед гарагийг нь сүйтгэдэг.

Тэгвэл өсөн дэвшилтэт бүх соёл иргэншлийн сүүлчийн үгс нь:

“Энэ шинэ төхөөрөмж маань энд дарахад л бидний бүх асуудлыг шийдэх болно!” гэх байх.

Хэрэв энэ үнэн бол бид эхлэлээсээ, төгсгөл рүүгээ илүү ойрхон байгаа гэсэн үг.

Эсвэл бас нэг магадлал нь бүх ертөнцийг ажиглаж байдаг эртний 3 дахь төрлийн иргэншил байдаг байх.

Аль нэг соёл иргэншил хангалттай түвшинд хүрэхээр нь зүгээр л устагачихдаг байж болно.

Магадгүй хаа нэгтээ, бид нээж илрүүлэхэд тийм ч таатай биш зүйлс хүлээж байж болох л юм.

Ямартаа ч энийг мэдэх ямар ч арга алга.

Бас нэг эцсийн бодол: Бид ертөнцөд ганцаараа байх.

Одоогоор бидэнд, манай гаригийн гаднаас өөр амьдралын ямар ч ул мөр алга.

Юу ч байхгүй. Орчлон ертөнц хоосон, үхсэн мэт харагдаж байна.

Хэн ч бидэнд зурвас илгээдэггүй, биднийхт хэн ч хариулдаггүй.

Бид магадгүй, бяцхан чийгтэй шавар бөмбөрцгөн дээрээ гацсан, төгсгөлгүй огторгуй дахь цор ганц иргэншил байх.

Энэ бодол таныг айдаст автуулж байна уу? Хэрэв тийм бол, та сэтгэлзүйн зөв хариу үйлдэл үзүүлж байна.

Хэрэв бид энэ гараг ​​дээрхи амьдралын үргэлжлэлийг хангаж чадахгүй бол, ертөнц дэхь цорын ганц амьдрал үгүй ​​болж ч магадгүй, магадгүй үүрд.

Үнэхээр тийм бол, орчлон ертөнц эцсийн амьсгалаа авч устаж алга болох хүртэл,

энэ хосгүй бас эмзэг гэрэл гэгээг амь залгуулж бас түгээхийн тулд бүхнээрээ дэнчин тавьж, хөрш одод руугаа мордож,

3 дахь төрлийн иргэншил болох зайлшгүй шааардлагатай тулгарч байна.

Орчлон ертөнцийг, хэн нэгэн амтлахгүй өнгөрнө гэхээс хэтэрхий хайран, гайхамшиг дүүрэн билээ.

Энэхүү видео нь та бүхний дэмжлэгээр бүтээгдсэн юм. Бид бичлэг бүрээ хийхэд хамгийн багадаа 200 цаг зарцуулдаг.

Таний Патреон дээр оруулсан хувь нэмрийн тань ачаар бид өмнөхөөсөө илүү ихийг хийж чаддаг.

Хэрэв та бидэнд туслахыг бас өөрийн хувийн шувуухайтай болохыг хүсвэл Патреон хуудсаар зочилно уу.