Бүхэн зүйлд эхлэл -- Их Бүргэлт | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Бүх зүйлийн эхлэл болох

“Их тэсрэлт”

Орчлон ертөнц гэнэт бий болсон агаад хязгааргүй гэх санаа.

20-р зууны дунд үе хүртэл ихэнх эрдэмтэд

орчлон ертөнцийг хязгаартай бөгөөд мөнх гэж үзэж байжээ

Эйнштейний харьцангуй онол бидэнд таталцлын хүчний талаарх илүү дээр ойлголт өгч,

Эдвин Хаббл галактикууд нэг нэгнээсээ холдон одож буй талаар нээх хүртэл

энэ нь өмнөх төсөөлөлд тохирч байв.

1964 онд санамсаргүй байдлаар ертөнцийн эхэн үеийн ул мөр

болох бичил долгионы цацрагийг нээсэн явдал болон бусад

ажиглагдахуйц баримт нь Их тэсрэлтийн

онолыг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн.

Үүнээс хойш Хаббл телескоп гэх мэт хөгжингүй технологи нь

бидэнд Их тэсрэлт болон сансар огторгуйн тухай дажгүй зураглалыг бий болгож өгсөн.

Сүүлийн үеийн ажиглалт нь ертөнцийн тэлэлт

илүү хурдасч байж магадгүй гэх санааг дэвшүүлж байгаа.

Гэхдээ энэхүү Их тэсрэлт хэрхэн эхэлсэн юм бэ?

Хэрхэн юу ч үгүйгээс ямар нэгэн юм бий болов оо?

Бид өдийг хүртэл юу мэдээд байгаагаа авч үзье

Одоохондоо эхлэл хэсгийг орхиж болно.

Юуны түрүүнд Их тэсрэлт бол тэсрэлт биш юм.

Энэ нь орон зай нэгэн зэрэг газар сайгүй тэлсэн явдал байсан юм.

Ертөнц нь маш маш маш жижгээс эхэлж

хурдтайгаар хөлбөмбөгийн хэмжээтэй болж тэлсэн.

Ертөнц нь ямар нэгэн зүйл рүү тэлсэн биш орон зай нь өөрөө тэлсэн юм шүү.

Ертөнц нь ямар нэгэн зүйл рүү тэлж болохгүй.

Учир нь ертөнцөд ямар нэгэн хил хязгаар буюу ертөнцийн “гаднах тал” гэж байхгүй.

Ертөнц бол байгаа бүх зүйл.

Энэ халуун, нягт орчинд энерги нь маш бага

хугацаанд оршин тогтнох бөөмс хэлбэрээр байлаа.

Глюноос хос кварк үүсч, илүү хэдэн глюн үүсгэснийхээ дараа

нэг нь нөгөөгөө устгаж байлаа.

Эдгээр нь харилцан үйлчлэх өөр хормын настай кваркыг олж

шинэ хос кварк, глюныг дахин үүсгэж байв.

Матери болон энерги нь зөвхөн онолын хувьд тэнцүү бус

асар их халуунаас болоод үнэхээр л ижилхэн зүйлс байв.

Энэ үе хавьд л матери антиматерийг даван гарсан юм.

Өнөөдөр бидэнд бараг бүх матери байгаа бол бараг л ямар ч антиматери байхгүй.

Яагаад ч юм нэг тэрбум антиматерийн бөөм бүрд

нэг тэрбум нэг матери оногдсон байна.

Ертөнцөд асар том туйлын нэг хүчин байхын оронд

хэд хэдэн өөр өөр хуулинд захирагдах боловсронгуй хувилбар байх болов.

Одоо ертөнцийн диаметр тэрбумд хүрэхээр

тэлсэн нь температурыг буурахад хүргэсэн юм.

Кварк үүсч буцаад энерги болох мөчлөг

гэнэт зогссон юм.

Одооноос эхлэн бид бидэнд юу байгаа түүн дээрээ ажиллана.

Кварк нь шинээр протон нейтрон гэх мэт хадрон бөөмсийг үүсгэв.

Бүх төрлийн хадроныг бүрэлдүүлж болох кваркын тоо томшгүй хослол бий.

Гэхдээ цөөн хэд нь л тодорхой хугацаанд тогтвортой байж чадна.

Бүх зүйл эхэлснээс хойш зөвхөн нэг секунд л

өнгөрчихөөд байгаа нь л энэ шүү дээ.

Нэг зуун тэрбум километр болтлоо тэлсэн ертөнц

ихэнхи нейтрон протон болж задран,

анхны атом, ус төрөгчийг үүсгэх боломжтой хэмжээнд хөрсөн байна.

Энэ мөчид байгаа Целсийн арван тэрбум хэм бүхий халуун,

тоо томшгүй олон бөөм болон энергийн шөлийг ертөнц гээд төсөөл дөө.

Дараагийн хэдэн минутад бүх зүйлс хөрч, маш хурдтайгаар тогтворжсон юм.

Хадрон болон электроноос атом бүрэлдэж

тогтвортой бас цэнэгтэй нейтрал орчинг бий болгов.

Заримдаа уг үеийг Харанхуй үе гэж нэрлэдэг.

Учир нь ямар ч од байгаагүй агаад устөрөгчийн хий нь үзэгдэх гэрлийн хөдлөх боломжийг хааж байлаа.

Гэхдээ үзэгдэх гэрэл байлаа гээд ч яах билээ дээ. Энэ үед

нүд бүхий амьд амьтан байсан ч биш.

Хэдэн сая жилийн дараа ус төрөгчийн атом нэгдэх үед

татах хүч түүнд асар их даралт үзүүлж, од болон галактикууд үүсч эхэлсэн юм.

Тэдний долгио нь тогтвортой ус төрөгчийн хийг плазм болгон задалж

одоо ч гэсэн ертөнцөөр тархан, үзэгдэх гэрлийг хөдлөх боломж олгож байгаа.

Эцэст нь ингэж нэг юм гэрэл ирэх гэж.

Ийм байдаг байж. Гэхдээ бидний ярилцаагүй үеийн тухайд яах болж байна?

Эхлэлийн яг дараа юу болсон юм бэ? гэж асуувал

Энэ хэсгийг Их тэсрэлт гэж тодорхойлж л болно.

Бид энд яг юу тохиосныг мэдэхгүй.

Яг энэ мөчид л бидний багаж хүчин мөхөсдөнө.

Байгалийн хуулиуд үйлчлэхээ больж, цаг хугацаа нь өөрөө “гаран-гаран” болно.

Энд юу болсныг ойлгохын тулд бидэн Эйнштейний харьцангуй онол болон

квант механикийг нэгтгэсэн нэгдмэл онол хэрэгтэй.

Уг онолыг бүтээхээр маш олон эрдэмтэд яг одоо шаргуу ажиллаж байгаа.

Гэхдээ энэ нь бидэнд маш олон хариулаагүй асуултыг үлдээж байна.

Бидний ертөнцөөс өмнө өөр ертөнц байсан уу?

Эсвэл биднийх л цорын ганц, анхны ертөнц үү?

Их тэсрэлтийг юу эхлүүлсэн юм бэ? Эсвэл энэ нь

бидний хараахан ойлгоогүй хуулинд суурилан жамаараа бий болов уу?

Бид энэ талаар мэдэхгүй. Магадгүй хэзээ ч мэдэж чадахгүй ч байж мэднэ.

Гэхдээ бид өөрсдийн ертөнц эндээс эхэлж, бөөм, галактик,

одод, дэлхий болон чи бүрэлдсэн гэдгийг мэднэ.

Бид өөрсдөө ч оддын тоосноос бүрдсэн учраас бид

ертөнцөөс тусдаа биш харин үүний нэг хэсэг билээ.

Чи бүр бид бол ертөнц өөрийгөө шинжиж буй нэг зам гэж хэлж ч болно.

Тиймээс өөр асуух асуулт гарч ирэхгүй болтол нь л шинжицгээе.

Subtitles by the Amara.org community