Марсны сууринд суух нь гайхалтай зүйл юм: Хийж гэж байна! | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Эзэнгүй цөл, ганцаардмал арлууд, хамгийн өндөр уул хүртэл

Хүн төрөлхтөнд зориулж тэлэх орон зай хаа сайгүй байна

Ангараг гариг дээр хөл тавихын тулд

бид аль хэдийн бэлтгэлээ хийж байгаа гэдэгт гайхах зүйлгүй юм

Мөн дэлхийн гаднах анхны байнгын колони үүсгэхэд

Бүүр магадгүй бүхэл бүтэн гаригийн өөрчилж хоёр дахь цэнхэр гэр болгон хувиргахад

Гэхдээ хүлээгээрэй

Сайхан ирээдүйд хүрхээс өмнө

бид эхлээд колоничлолын хоёр дахь үе шатыг дуусгах ёстой

Гадаргууг илүү олон хүнд зориулж бэлтгэхийн тулд

Түр байрлах бааз бий болгох юм

Гэхдээ үүнийг хийхэд маш аймшигтай байх болно

Бидэн шиг өсөн дэвждэг төрөл зүйлийн хувьд Ангараг туйлын эрс тэс

Хальт харахад ангараг танил юм шиг санагдана

туйлын мөсөн бүрхүүл, том хөндий

Гүний ус

Мөн өдөр нь дэлхийнхээс багахан урт

Яг л бидний очих хамгийн тохиромжтой газар.

Харамсалтай нь Ангараг бол үнэхээр хүйтэн, цацраг идэвхт цөл юм

газарын гадрага нь хортой, амьсгалах боломжгүй.

Үнэндээ ангараг бол аймшигтай.

Та очихыг хүсэхгүй нь лавтай

Ангараг дээр хүнд ажил эхлэгч нар өмнө нь хэзээч тулгарч байгаагүй

маш хэцүү сорилт бүхий асуудлуудаар дүүрэн

маш их стресстэй амьдралтай байх болно.

Гэхдээ энэ ажлыг хийхэд бэлэн хүмүүс үнэхээр олон байна

Мөн бидэнд үүнийг хийж чадах технологи бий.

Энэ бичлэгийн хувьд бид Ангараг гариг руу урьд өмнө даалгаварт ажлууд хийгдэж байсан гэж төсөөлөх болно

Бааз байгуулах тохиромжтой байрлал сонгох

эд зүйл, хэрэгсэлүүдийг хадгалах гэх мэт

Мөн сарны баазыг аль хэдийн байгуулчихсан байна

Энэ нь Ангарагийн даалгаварт дэмжлэг үзүүлэх төв болох юм

Бааз байгуулахад эхний үндсэн сорилт нь

Ангараг нь эрчим хүчний эх үүсвэрээр хангалтгүй

Учир нь нарнаас хэт алслагдмал

нарны эрчим хүч нь дэлхийн нарны эчим хүчний 40% тай тэнцэхүйц үр ашигтай байдаг.

Уг суларсан нарны гэрэл нь нүсэр шороон шуурагнаас болж

хэдэн өдрийн турш халхлагдсан байх нь элбэг

Нарны эрчим хүч дангаараа хангалтгүй байх магадлалтай.

Салхины эрчим хүч, газрын гүний дулааны энерги зэрэг хувилбаруудыг ч бас ашиглах боломжгүй юм

Гадаргуу болон агаар мандал нь эрс тэрс байгаа шиг гүн нь хүртэл хэтэрхий хүйтэн

Эхэндээ цөмийн технологи цорын ганц сонголт байж болох юм.

Ангарагт цацраг идэвхит элемент их байдаггүй учир

цөмийн түлш нь реакторын хамт дэлхийгээс ирэх шаардлагатай байна.

Хэрэв бид үүнийг байгуулбал энэ нь эхний хэдэн жилийн туршид манай жижиг боомтыг эрчин хүчээр хангах боломжтой юм.

Харамсалтай нь, бид амьсгалж чадахгүй бол тэр бүх эрчим хүч хэнд ч хэрэг болохгүй

Ангараг гарагийн агаар мандал дэлхийн дөнгөж ердөө 1% тай тэнцэнэ,

мөн ихэнх нь CO2-аас бүрддэг.

Тиймээс амьдрах орон зайд азот ба хүчилтөрөгчөөс бүрдсэн,

агаарын даралтаар тэнцвэржүүлсэн хиймэл уур амьсгалаар дүүргэх хэрэгтэй

Энэ нь илүү их асуудал дагуулна.

Булан ба хавтгай хана нь сул цэгүүд болох тул

дотор болон гадна араагийн даралтын зөрүүнээс үүсэх стрессийг барихын тулд

амьдрах орон зай нь бөөрөнхий, жигд хэлбэртэй болно

Агаарын зам нь маш битүүмжлэгдсэн байх ёстой бөгөөд цаг үргэлж төгс ажилладаг байх шаардлагатай.

Өргөн цар хүрээтэй, нягт агаар мандалгүй тул

сансраас ирж буй бүх цацрагийн тэн хагас нь газарт хүрдэг.

Гадаргуу дээр байгаа хүн Дэлхий дээр байх цацраг туяанаас 50 дахин их цацраг туяанд өртөх болно.

Ангараг гарагын гадаргүй дээр 3 жил байх нь НАСА-гийн сансрын нисгэгчдэдийн карьерийн туршид зөвшөөрсөн

цацрагийн тунгийн хязгаарааг илт давуулна

Энэ нь хорт хавдрын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.

Үүнээс сэргийлж, бид өөрсдийнхөө амьдрах орон зайг зузаан бүрхүүл бүхий нүүрстөрөгчийн давхар исэлээр хамгаалж чадна.

Тус нүүрстөрөгчийн давхар исэлийг бид шууд агаар мандлаас нэрж авах боломжтой байна.

Мөн хуурай мөсийг нэг метр шороогоор хучих нь хамгаалалтын түвшинг дээшлүүлнэ.

Харамсалтай нь энэ нь бараг цонхгүй гэсэн үг юм.

Дотороос харахад ихэнх амьд орон зай нь цонхгүй хонгил байх болно.

Гаднаас нь харахад тэд шороон далан шиг харагдана.

Энэ бүхэн цацрагийгхангалттай бариж чадахгүй

Гэхдээ энэ нь амьдрах хангалттай түвшинд хүртэл багасгах болно

Энэ нь гадаа ажиллах хэнийг ч хамгаалахгүй.

Тиймээс манай баг дотор үлдэж

алсын удирдлагатай роботуудыг гаднах ердийн ажилд ашиглах болно.

Дотор байрлах нь өөр шалтгаанаар сайн санаа юм:

Ангараг гарагийн тоос.

Энэ нь дэлхий дээрх тоосноос илүү нарийн ширхэгтэй

тиймээс манай машины араа, эсвэл электроник руу орж болох гэмтээж юм.

Энэ нь бас маш хуурай байдаг, цахилгаан статик цэнэглэгтэй тул

сансрын хувцас гэх мэт бүх зүйлд наалдна

Иймээс их хэмжээний ангарагийн тоосыг амьдрах орчинд болон

багийн гишүүдийн уушгинд оруулахаас зайлс хийх нь бараг л боломжгүй болно

Үүнийг улам дордуулах зүйл нь Ангараг гарагийн хөрс маш хорт перхлоратын давсаар дүүрсэн.

Тогтмол өртөх нь үхэлд хүргэх аюултай.

Гэсэн хэдий ч энэ асуудлыг даван туулж чадна.

Жишээлбэл, сансрын хувцасыг тэд хэзээ ч бааз руу нэвтрэхгүй байхаар хийж болно.

Гэхдээ амьдрах бүтээцийн гаднаас холбогдож үлдээнэ

За, сайн байна.

Бид хүмүүсээ эрчим хүч болон агаарын чанарын хүрээн аюугүй тусгаарлалаа

Мөн хорт хавдрын аюулаас хамгааллаа. Одоо бид зөвхөн тэднийг хооллох хэрэгтэй

Бидний суурьшил ангарагийн зузаан давхарга бүхий хойд туйлтай ойрхон бол

Усыг гаргаж авах амархан

Өсөн нэмэгдэж буй хоол хүнс бол өөр зүйл.

Ангараг гарагийн хөрс шүлтлэг шинж чанартай

Мөн ургамал ургах шаардлагатай чухал азотын нэгдэл дутмаг.

Тиймээс бид аливаа зүйлийг ургахаасаа өмнө хөрсийг ариутгах хэрэгтэй болно

Энэ нь маш их хүндрэлтэй бас өртөг өндөртэй

Дараа нь дахин боловсруулсан биологийн хог хаягдлыг ашиглан хөрсийг бордох боломжтой.

Энэ бүхэн нь маш их цаг хугацаа шаардах бөгөөд маш их эрчим хүч шаардана

Сансрын нисгэгчдийн хоолны бүрдлийг нэгэн зэрэг илүү олон янзын, амттай болгох зорилгоор

загас ба ургамлыг зэрэг өсгөхийн тулд бид усжуулалт болон аквариум нэгдсэн систем ашиглаж магадгүй

Энэ бол хэт ажилласан багийн хувьд сэтгэлзүйн чухал түлхэц болно.

гэхдээ эдгээр нь бүх суурь асуудлуудыг шийдэж чадахгүй

Ангараг гаригийн татах хүч нь дэлхийн татах хүчний 38 хувтай тэнцэнэ

Тиймээс энэ нь булчингийн сулрал, яс сийрэгжилт, зүрх судасны өвчнүүдийн үндэс болно.

Цаашид бид үүнийг эргэлдэг амьдрах бүтээц бий болгох замаар шийдэгдэж магадгүй юм.

одоохондоо манай баг бага татах хүчинд амьдрах шаардлагатай болно.

Мөн биологийн доройтлыг удаашруулахын тулд маш их дасгал хий юм.

Цонхгүй, хавчиг орон зайнд амьдарсны дараа

манай баг хэдэн жил тутамд буцаж явж ирэх шаардлагатай болно

Тэд нэгэн ижил хүмүүстэй хамт гаднах ертөнцийн холбоо бага,

өдөр бүр ижил төстэй ажил хийдэг бөгөөд

тэдэнд санаа зовох маш их зүйлс бий

Мөн тэд антарктидын эрдэмтэд эсвэл шумбагч онгоцны ажилтнуудын нэгэн адил хэдэн жилийн турш

энэ амьдралын хэв маягийг удирдах сэтгэцийн чадвартай байхын тулд

сэтгэлзүйн хяналтад байх болно.

Ангараг дээр анхны бодит дэд бүтцийг бий болгох нь маш үнэтэй байх ба,

зөвхөн маш тууштай бөгөөд туршлага чадвартай хүмүүс хийж чадна.

Азаар бидэнд эдгээр хүмүүс дэлхий дээр хангалттай олон бий.

Ингээд боллоо

Ангараг гаригийн жижиг бааз маань дор хаяж хэдэн арван жил тэсхээр боллоо.

Ангараг гаригийн жижиг бааз нь дэлхийн нөөц, эд анги, цөмийн түлш, багийн бүрэлдэхүүнийг байнга нийлүүлэх хүрээнд

дор хаяж хэдэн арван жилийн турш оршин тогтох болно.

Харамсалтай нь ангараг болон дэлхий нь хэдэн сая км алслагдсан бөгөөд

тойрог замынхаа давтамжаар 2 жил тутамд нэг удаад хамгийн нарын цонхийг нээдэг

Хэрэв колонийн багт яаралтай асуудал гарвал дараагийн аяллын цонх нээгдэх хүртэл

элхийгээс туслалцаа үзүүлэх боломжгүй юм

Тусламжийн баг цогцосоор дүүрсэн гариг дээр ирж магадгүй

Ангараг гариг дээр суурьших нь бидний өмнө тулгарч байсан хамгийн хүнд сорилт байх болно.

Бидэнд хэрэгтэй дэд бүтцийг бий болгох маш том ажил болно.

Гэхдээ бид зөрүүд, маш хүнд сорилтод дуртай.

Хэрэв бид колончлолын хоёрдугаар үе шатыг давж гарч чадвал ямар ч зүйл боломжтой.

Харанхуй Ангарагийн шөнийг гэрэлтүүлдэг хотууд байгуулах

гаригуудын хооронд аялах төвүүд

Үйлдвэрүүдийг гаргийн тойрог замуудаар байрлуулж

олон гаригт соёл иргэншэлийн ирээдүйг бүтээн байгуулах болно

Ангараг руу явах нь хэцүү боловч үнэ цэнэтэй юм.

Хэрэв бид азтай бол энэ бүхэн болж өнгөрөхийг хартлаа урт амьдрах байх

Мөн эдгээр бэрхшээлийг бидний сайн сайхны төлөө даван туулж буй хүмүүст

урам зориг хайрлан тэмдэглэх болно

Нарийн төвөгтэй зүйлийг олж мэдэх нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг биш гэжүү