Хүн нь дэлхийг пластиктай бүрхүүлэхэд яаж ажилладаг вэ? | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Эрт урьдын цагт бурхад хаан Мидасын нэг хүслийг нь биелүүлж өгье гэж хэлэхэд тэрээр хүрсэн юмс бүхнээ алт болгодог хүч чадлыг хүсчээ.

Мидас баяртай байлаа. Мод, чулуу, барилга бүгд алт.

Гэхдээ удалгүй түүний хоол хүртэл алт болон хувирч байгааг хаан ухаарчээ.

Сэтгэлээ тайтгаруулахаар охиноо тэврэхийг хүссэн ч хаан өөрийнхөө алдааг хэтэрхий хожим ойлгожээ.

Дэлхий дээрх хамгийн баян хүн өлсөж, сэтгэл нь шархалж бас ганцаардаж байлаа.

Үүнтэй адил хүсэл хүн төрөлхтний хувьд биелэлээ олсон юм. Нялцгай бор шаврыг хуванцар болгох ид шид.

Хямдхан, цэвэрхэн, хэрэглэхэд тохиромжтой ба бидний амьдралыг өөрчилсөн.

Гэхдээ энэхүү технологийн гайхамшиг нь бидний хяналтаас бага зэрэг гараад байна.

Бидний ертөнц хуванцарт хучигдаад байна.

Хуванцар бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг амьтад руу халдсан ба одоо бидэн рүү ирж байна.

[хөгжим]

Хуванцар гэж юу вэ?

Түүхийн явцад бид хэрэгцээт зүйлсээ байгаль дээрх зүйлсээр бүтээсээр ирсэн.

Гэхдээ ердөө 100хан жилийн өмнө хуванцрыг зохион бүтээснээр бидний ертөнц орвонгоороо эргэсэн.

Хуванцар нь полимерүүдээс буюу урт үргэлжлэх молекулуудын гинжин хэлхээнээс тогтдог.

Полимерүүд байгаль дээр хаа сайгүй байдаг : эсийн хана, торго, үс, шавжны хуяг, ДНХ-д

Гэхдээ үүнийг хиймлээр бүтээх бас боломжтой.

Боловсруулаагүй нефьтийг молекулын түвшинд задлан дахин байрлуулснаар бид шинэ төрлийн хиймэл полимер үүсгэдэг.

Хиймэл полимерүүд нь өвөрмөц шинж чанартай.

Хөнгөхөн, бат бөх мөн ямар ч төрлийн хэлбэрт орох боломжтой.

Хуванцар нь хугацаа болон ажиллагаа шаардахгүйгээр олон тоогоор үйлдвэрлэх боломжтой бөгөөд

үүнийг хийхэд ашиглах түүхий эд элбэг байдаг.

Хэтэрхий хямдхан байсан учир ийнхүү хуванцрын алтан үе эхэлсэн юм.

Бакелитийг (Bakelite) механик эд хийхэд, поливинилхлоридийг (PVC) электрон эд хэрэгсэл хийхэд,

Акрилийг (Acrylic) хагаралтанд тэсвэртэй шил хийхэд, харин нейлоныг (nylon) оймс болон дайны тоног төхөөрөмж хийхэд ашигладаг.

Өнөөдөр бараг бүх зүйлийн найрлаганд хуванцар орж байна.

Бидний хувцас, утас, компьютер, тавилга, гэр ахуйн бараа, байшин бас машин.

Гэхдээ хуванцар хувьслын бэлгэ тэмдэг байхын оронд хог хаягдал болж хувираад удаж байна.

Кофений аяга, уут, эсвэл банананы уут. Бид үүний талаар нээх бодоод байдаггүй.

Хуванцар зүгээр л гарч ирчээд буцаад алга болчихдог.

Харамсалтай нь тийм биш юм.

Хиймэл полимерүүд маш бат бэх учир хуванцар нь байгальд шингэхдээ ойролцоогоор 500-аас 1000 жилийг зарцуулдаг.

Гэхдээ бид хог хягдал болох зүйлсийг энэхүү супер бөх материалиар хийхээр шийдсэн.

Хуванцрын 40% нь савлагаанд ашиглагддаг.

АНУ-д нийт хог хаягдлын 3-ны 1 хэсгийг савлагаа эзэлдэг.

Хуванцрыг зохион бүтээснээс хойш бид 8.3 тэрбум тонн хуванцар хаягдлыг үйлдвэрлэсэн.

Зөвхөн 2016 онд гэхэд 335 сая тонн.

1907 оноос хойш 6.3 гаруй тэрбум тонн хуванцар хог хаягдал үүссэн.

Бүгдийг нь нэг газар овоолвол 1.9 км талтай куб үүснэ.

Тэгэхээр бид энэ их хаягдлаар юу хийдэг вэ?

9% нь дахин боловсруулагддаг, 12%-ийг нь шатаадаг

Гэхдээ

үлдсэн 79% нь хог болон үлддэг.

Үүний зарим хэсэг нь далайд хаягддаг. Жилд ойролцоогоор 8 сая тонн.

Энэ эрчээрээ байвал 2050 он гэхэд хуванцар хаягдал далайн бүх амьтдаас ч их болно.

Хуванцар хаа сайгүй байдаг учир далайн амьтад үүнд орооцолдож, мөн хоолтой андууран иддэг.

2015 онд гэхэд тэнгисийн шувуудын 90% нь аль хэдийн хуванцар идээд үзцэн байна.

Олон тооны амьтад шингэх боломжгүй хуванцар хаягдал идсэнээрээ өлсөж үхэж байна. 2018 онд Испанид үхсэн халим олджээ.

Халим 32 кг хуванцар уут, утас мөн бөмбөр идсэн байна.

Хэдийгээр энэ үйл явдал нь сэтгүүлийн нүүрэнд гарахаар эмгэнэлтэй байсан ч үүнээс илүү түгээмэл,

үл мэдэгдэх хуванцрын төрөл бас байна.

Микропластик

Микропластик нь 5 мм-ээс бага жижиг хэсгүүд бөгөөд

Заримыг нь гоо сайхны бараа болон шүдний оонд хэрэглэдэг.

Гэхдээ ихэнх нь голоор урсан нарны хэт ягаан туяанд шарагдан

олон жижиг хэсэгт задарсан хаягдлаас үүсдэн.

51 их наяд ийм жижиг хэсгүүд далайд хөвдөг ба

энэ нь далайн амьтад хуванцрыг залгихад илүү амархан болгож байна.

Энэ нь эрдэмтдийн дунд хуванцарт агуулагдах

химийн найрлага эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуудлыг сөхөөд байна.

Жишээ нь бисфенол А (BPA): Хуванцрыг тунгалаг болгодог.

Гэхдээ энэ нь бас бидний гормоны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. DEHP хуванцрыг илүү уян хатан болгодог ч

хорт хавдар үүсгэх боломжтой.

Хэрвээ микропластик нь хортой бол бидэнд аюултай, учир нь энэ нь хүнсний гинжин холбоонд оролцдог.

Зоопланктон микропластик иддэг. Жижиг загас зоопланктоныг иддэг.

Хясаа, хавч мөн махчин загаснууд ч гэсэн. Тэгээд бид эдгээрийг иддэг.

Микропластик нь зөгийн бал, далайн давс, шар айраг, крантны ус, мөн гэрийн тоосонцорт агуулагддаг.

10 хүүхдийн 8 нь, мөн бараг бүх насанд хүрэгчид

фталате гэх түгээмэл хуванцрын төрлийг өөрсдийн биед агуулдаг.

Мөн хүмүүсийн 93% нь бисфенол А-г (BPA) шээсэндээ агуулдаг.

Шинжлэх ухаан үүнийг судлаад удаагүй байгаа бөгөөд үр дагавар нь тодорхойгүй байна.

Тиймээс сандарч эхлэхээсээ өмнө илүү их судалгаа хийх нь зүйтэй.

Гэхдээ бидний төсөөлөөчгүй олон зүйлс биелэлээ олсон гэж хэлвэл буруудахгүй ээ. Мөн хуванцар тодорхой хэмжээнд

бидний хяналтаас гараад байгаа нь сэтгэлд нэг л түгшүүртэй.

Тэгвэл юуны магад гээд зүгээр л хуванцрын хэрэглээг хориглочихъё л доо, тэ?

Харамсалтай нь энэ нь жоохон төвөгтэй.

Хуванцрын бохирдол нь байгаль орчинд тулгарч байгаа цорын ганц асуудал биш ээ.

Хуванцрыг орлож болох зарим зүйлсийг үйлдвэрлэхэд байгаль орчинд илүү сөрөг нөлөөтэй.

Жишээлбэл :

Данийн төрөөс явуулсан саяхны судалгаанаас үзэхэд,

7100 удаа хэрэглэж байж байгальд хуванцар уутнаас бага сөрөг нөлөө үзүүлэх

даавуун ууттай харьцуулахад нэг удаагийн уутыг үйлдвэрлэхэд

маш бага хэмжээний энерги зарцуулагддаг ба бага нүүрстөрөгч ялгардаг.

Бид ээдрээтэй солилцоон дунд байна. Бүгд л ямар нэг талаараа сөрөг нөлөөтэй

ба тэнцвэрийг нь олоход хүндрэлтэй байна.

Мөн одоохондоо шийдэхэд хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд хуванцар бидэнд туслаж байна.

Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хоол хүнсний 3-ны 1 нь хогийн цэг дээр хаягдан ялзарч метан (methane) ялгаруулдаг ба

хоол хүнсийг муудахаас сэргийлж, хог хаягдал үүсгэхгүй байх арга хуванцар савлагаа болоод байна.

Мөн хуванцар хаягдлын ихэнх хэсэг нь хаанаас ирдэгийг энд дурьдах нь зүйтэй.

Голоор дамжин далайд ирдэг хуванцар хаягдлын 90% нь Ази болон Африкийн нутаг дээр орших 10хан голоор л дамждаг.

Хятадын Яангзе ( The Yangtze) гол жил болгон 1.5 сая тонн хуванцрыг далай руу илгээдэг.

Хятад, Энэтхэг

Алжир, Индонез зэрэг улсуудын

үйлдвэржилт сүүлийн хэдэн жилүүдэд гэрлийн хурдаар хөгжиж,

сая сая хүмүүсийн амьдралыг өөрчилсөн.

Энэхүү үйлдвэржилт нь маш хурдан байсан ба

хог хаягдлыг хариуцсан байгууллагууд энэ их хаягдлыг цуглуулан дахин боловсруулахад хүчин чадал хүрэхгүй байна.

Хэрвээ Европ болон АНУ-ын улс төрчид энэ асуудлыг сөхье гэвэл,

хог хаягдал хариуцсан дэд бүтцийг нэмж байгуулах нь

аян өрнүүлж хуванцрын хэрэглээтэй тэмцэх, мөн дахин боловсруулж хэрэггүй хуванцар хаягдлыг

багасгахтай адил чухал.

Эцэст нь гэж хэлэхэд хэрвээ бид дэлхий даяараа хуванцрын бохирдолд анхаарлаа хандуулахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

Хуванцрын бохирдол гэдэг ээдрээтэй асуудал.

Хүмүүс хуванцар гэх ид шидийг олсон ба үүгээрээ ихийг ч бүтээсэн.

Гэхдээ бид болгоомжтой байхгүй бол Мидас шиг өөрсдийн хүсээгүй ертөнцийг бий болгох болно.

Таны өдөр тутмын сонголтууд маш их нөлөөтэй. Таны юу хийх чинь хамаатай!

Нэг удаагийн хуванцраас татгалз. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ ч гэсэн ойлгуул.

Далайгаа цэвэрхэн мөн хоол хүнсээ аюулгүй байлгахын тулд зөв алхамыг хий хэмээн компаниуд болон улс төрчдөөс шаард.

Бид хамтдаа хуванцрын бохирдолыг дийлнэ!

Энэхүү бичлэг нь НҮБ-ын цэвэр далай аянтай хамтарсан.

Хэрвээ та хуванцрын бохирдлоос ангижрахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл cleanseas.org сайт руу зочлоорой.