Өндөг | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Чи гэртээ харих замдаа үхсэн.

Зам тээврийн осол байсан.

Байдаг л нэг үзэгдэл

…гэхдээ үхлээр төгссөн

Өвдөлтгүй үхэл байсан.

Эмч нар чамайг аврах гэж хичээсэн ч

…нэмэр байсангүй.

Бие чинь авах юмгүй гэмтсэн,

…орхисон нь дээр байсан, итгээрэй.

Тэгээд чи надтай уулзсан.

“Юу болсон бэ?”

“Би хаана байна аа?”

“Чи үхсэн,” гэж би хэлээд.

Илүү үггүйгээр.

“Тэнд… тэнд ачааны тэрэг байсан…

…шарваж байсан.”

“Тийм.”

“Би… Би үхчисэн үү?”

“Тийм.”

“Гэхдээ эмзэглэх хэрэггүй ээ.”

“Бүгд л үхдэг.”

Чи эргэн тойрноо харав.

Юу ч байсангүй.

Зөвхөн чи бид хоёр.

“Энэ юун газар вэ?”

“Энэ хойд нас уу?”

“Нэг тиймэрхүү.”

“Та бурхан уу?”

“Тийм ээ, би бурхан.”

“Миний хүүхдүүд, миний эхнэр…”

“Тэд яах болж байна?”

“Тэд дажгүй байх болов уу?”

“Тийм ч байгаасай гэж би хүсэж байна,” гэж би хэлээд,

“Чи үхчихсэн мөртлөө гэр бүлийнхээ төлөө санаа зовж байна.

Сайн зүйл шүү.”

Чи над руу сонирхсон байдалтай ажив.

Чамд би бурхан шиг харагдсангүй.

Би зүгээр л хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй шиг харагдсан байх.

Магадгүй үл мэдэгдэх эрх мэдэлтэн шиг ч санагдсан байх

“Санаа зоволтгүй,” гэж хэлээд би, “Тэд алзахгүй.”

“Хүүхдүүд чинь чамайг сайнаар санах болно.

Тэдэнд чамайг муугаар санах хугацаа байгаагүй.

Эхнэр чинь гаднаа уйлж байгаа ч,

…нууцхан тайвширна.

Үнэндээ гэрлэлт чинь бүтэлгүйтэж байсан.

Тайтгарал гэвэл,

…тайвширч байгаадаа эхнэр чинь зовох болно.”

“Өө…

Тэгээд одоо яах юм?

Диваажин эсвэл тамруу явах уу?”

“Аль нь ч биш, чи дахин төрөх болно.”

“Аан,”

“…тэгэхээр Хиндичүүдийн зөв байжээ.”

“Бүх л шашин өөрсдийхөөрөө үнэн.

Надтай алхаач.”

Хоосон дундуур чи хамт алхаллаа.

“Бид хаашаа явж байгаа юм?”

“Хаашаа ч биш.

Ярингаа алхах гоё байдаг юм.”

“Тэгээд юу гэсэн үг вэ?

Дахиж төрөөд,

…би хов хоосон эхэлнэ биздээ?

Хүүхэд.

Тэгэхээр миний бүх мэдлэг чадвар,

…энэ амьдралдаа хийсэн бүхэн минь хамаагүй гэж үү?”

“Яг ч тийм биш ээ.

Чамд өнгөрсөн бүх амьдралын чинь мэдлэг, чадвар, дурсамжууд бий.

Тэднийгээ санахгүй л байгаа юм.”

Би зогсоод мөрнөөс чинь бариад…

“Чиний сүнс чиний бодож байгаагаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй гайхалтай эд.

Хүний оюун ухаан өчүүхэн хэлтэрхийг нь л ойлгох боломжтой

Яг л аягатай усруу халууныг нь үзэх гэж хуруугаа дүрэхтэй адил.

Чи өөрийнхөө өчүүхэн хэсгийг онгоцонд суулгаад явуулдаг,

…тэгээд буцаж авахаараа,

…туулсан бүхэн нь чамд ирдэг.

Чи сүүлийн 48 жил хүн байлаа,

…тэгэхлээр, чи өөрийнхөө туулж өнгөрөөсөн бусад амьдралаа бүгдийг нь яг одоо санаж арай амжихгүй байгаа юм

Энд хэсэг удвал,

…чи бүхнийг санаж эхэлнэ.

Гэхдээ амьдрал хооронд үүнийг дурсах шаардлага байхгүй.”

“Тэгэхээр би хэдэн удаа дахиж төрсөн гэсэн үг вэ?”

“Их.

Маш их,

…янз бүрийн амьдрал.

Энэ удаад,

…манай эриний 540 онд Хятадад тариачин охин болж төрнө.”

“Байз, юу вэ?”

Намайг цаг хугацаанаар буцааж байгаа юм уу?"

“Яахав тэгж хэлж болно.

Цаг хугацаа зөвхөн чиний ертөнцөд оршдог.

Миний ирсэн газарт зүйлс өөр байдаг.”

“Хаанаас… та хаанаас ирсэн юм?”

“Мэдээж өөр газраас ирсэн.

Надтай адил олон бий.

Тэнд ямар байдгийг мэдмээр байгааг чинь ойлгож байгаа ч,

…үнэндээ чи ойлгохгүй байх.”

“Өө…” гээд чи гуниглав.

“Гэхдээ байз.

Хэрвээ би өөр цагт дахин төрвөл,

…өөртэйгөө таарсан байх ёстой.”

“Мэдээж, байнга тэгдэг.

Амьдрал бүр өөрсдийн амьдралын талаар бодож явдаг учраас

…тийм зүйл болж байгааг нь чи анзаардаггүй.”

“Тэгэхээр энэ бүгд юуны тулд юм бэ?”

Би нүдрүү чинь харав.

“Амьдралын утга учир

…энэ ертөнцийг бүтээсэн шалтгаан бол

…чамайг бэлэн болгох.”

“Хүн төрөлхтнийг үү? хүн төрөлхтнийг бэлэн болгох гэж үү?”

“Үгүй ээ, зөвхөн чамайг.

Би энэ ертөнцийг зөвхөн чамд зориулж бүтээсэн.

Бүх амьдралын турш чи өсч боловсордог,

…тэгээд улам л ухаантай болдог.”

“Зөвхөн би гэнээ?

Бусад нь яах юм?”

“Өөр хэн ч байхгүй.

Энэ ертөнцөд зөвхөн чи бид хоёр л байгаа.”

Чи надруу гайхан харлаа.

“Гэхдээ дэлхий дээр байгаа хүмүүс?”

“Бүгд чи.

Чиний өөр төрөлтүүд.”

“Байз, Би…

…бүгд гэж үү?”

“Одоо л ойлгож байна даа чи.”

“Би амьдарч байсан бүх хүн гэж үү?”

“Эсвэл ирээдүйд амьдрах, тийм.”

“Би Абрахам Линколн гэж үү?”

“Бас Жон Вилкэс Бүүт.”

“Би Гитлер гэж үү?”

…гээд чи цочирдов.

“Бас чи түүний алсан сая сая.”

“Би Есүс гэж үү?”

“Бас чи түүнийг дагасан болгон.”

Чи дуугаа хураав.

“Хэн нэгнийг золиослох болгонд,

…чи өөрийгөө золиослож байсан.

Гаргасан бүх сайхан сэтгэл чинь,

…чи өөртөө хийсэн.

Бүх хүмүүсийн жаргалтай гунигтай байсан мөчүүд бүгд

…чамаар мэдрэгдсэн бас мэдрэгдэх болно.”

Чи их удаан бодов.

“Яагаад?

Яах гэж энэ бүгдийг хийгээд байгаа юм?”

“Учир нь, нэг өдөр чи над шиг болно.

Яагаад гэвэл чи надтай адил юм

Чи бид хоёр нэг төрөлтөн юм, чи бол миний хүүхэд!”

“Хөөх!,” чи гайхширсан байдалтай хэлэв.

“Би бурхан гэж үү!?”

“Үгүй ээ, хараахан болоогүй, чи бойжиж байгаа

Чи хөгжсөөр байгаа.

Бүх цаг үед бүх хүний амьдралаар амьдарч дууссаны дараа,

…төрөхөд бэлэн болно.”

“Тэгэхээр бүх ертөнц…

зүгээр л…”

“Өндөг!”, гэж би хариулав.

“Одоо дараагийн амьдралдаа очих цаг чинь.”

Тэгээд чамайг замд чинь үдэв.