Мах эрүүл мэндэд муу юу? | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Цагаан хоолтон өвөг дээдэс маань 2 сая жилийн өмнө мах идэж эхлэх болсон шалтгаан нь,

амьтдын мах гайхалтай амттай байсан учраас биш,

энэ нь цэвэр хэрэгцээ байсан юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь бидний өвөг дээдсийн идээшдэг олон ургамлыг хомсдуулж,

мах нь тэднийг орлож эхлэх болов.

Галын нээлтний дараа, мах нь хүний ​​гол хоол тэжээл болжээ.

Харин сүүлийн хэдэн жилд махны хэрэглээг дараахь эрүүл мэндийн эрсдлүүдтэй холбож тайлбарлах болоод байна:

зүрхний өвчин, зарим хорт хавдар болон эрт нас баралттай.

Тэгэхээр, мах яг үнэндээ хэр муу хүнс вэ?

Энэ бичлэгт бид зөвхөн махны тухай ярих болно.

Сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийн тухайд тусад нь бичлэг хийвэл зохино.

Бид биологийн хувьд гурван шалтгаанаар иддэг.

Эрчим хүч, эд эсийнхээ материаллаг хэсгийг бүрдүүлэх,

бид өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй тусгай молекулыг олж авахын тулд.

Эрчим хүч, ихэнх материалууд нь гурван ерөнхий шим тэжээлээс бүрддэг:

Өөх тос, нүүрс ус, уураг.

Уураг нь эсийн бүтцийг шинэчлэх, засварлахад хамгийн чухал эх үүсвэр юм.

Тусгай молекулууд нь бодисын солилцооны үйл явцаа хангахад шаардлагатай

маш олон төрлийн амин дэмүүд ба эрдэс бодисууд юм.

Мах биднийг эдгээрийн ихэнхээр нь хангадаг.

Мах нь бидний биед хэрэгцээтэй бүх чухал амин хүчлүүд (уургын бүрэлдэхүүн),

ихэнхи эрдэс бодисууд (төмөр, цайр) бас үндсэн амин дэмүүдийг агуулдаг.

Ихэнхи ургамалд байдаггүй В12 амин дэм гэх мэт.

Бидний хэрэглэдэг махны ихэнхид зөвхөн нэг л чухал шимт бодис байдаггүй: Ц амин дэм.

Бараг бүх ургамалд агуулагддаг энэ амин дэм нь бидний дархлааны системийг дэмжихээс гадна,

холбогч эдээ нийлэгжүүлэхэд нөлөөтэй.

Ц амин дэмийг авахгүйгээр хэдэн сар болоход та чийг бам болно.

Гэхдээ махны өөр нэг том давуу тал нь био идэвхи өндөртэй байдал юм.

Ургамалтай харьцуулахад мах агуулсан хүнсийг бидний бие махбодь илүү хурдан шингээж чаддаг.

Жишээ нь, бууцай нь махнаас илүү төмөр агуулдаг. Гэхдээ илүү удаан шингэдэг.

Мөн боловсрох гэж илүү их эрчим хүч зарцуулдаг.

Зөвхөн махан идэштэй иргэншлүүдэд, махны эрүүл мэнд дэхь зарим ач тусууд ажиглагджээ.

Жишээ нь, Inuit эскимосчууд нь цэвэр махан дээр тулгуурласан хоолны дэглэмийн ачаар л маш хүнд уур амьсгалыг тэсч чаддаг.

Тэд амьтдыг бүхэлд нь дотор эрхтэнгүүдтэй нь иддэг учраас, өөрсдийн хэрэгцээтэй бүх шим тэжээлийг авч чаддаг байна.

Ц амин дэмийг хүртэл.

Тиймээс мах дангаараа бидний хувьд аюултай биш юм.

Гэхдээ түүнийг яаж бэлтгэсэн болон ямар амьтнаас ирснээс эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь өөр өөр байж болно.

Барууны ертөнцөд мах гэхээр,

бид ерөнхийдөө өндөр тэжээллэг чанартай,

гэхдээ зарим амин дэмүүдээр дутмаг булчингийн эдийг л хэлдэг.

Идэхэд хамгийн эрүүл амьтад магадгүй загас юм.

Загас нь гинжин ханаагүй тосны хүчил агуулах бөгөөд,

түүнээс омега-3 нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулж,

үрэвслийн эсрэг дархлааны үйл ажиллагааг дэмждэг. (цусны В эсийг үйлдвэрлэж)

Загасыг санаа зовохгүйгээр, эрүүл хоолны дэглэмийн нэг хэсэг болгоод тогтмол идэж болно.

Гэхдээ загас идэх нь өөрийн гэсэн хүндрэлүүдтэйгээ цуг ирдэг.

Хэт загасчлал, далайн усны бохирдол гэх мэт.

Бид энэ тухай өөр бичлэг дээр ярих болно.

Хоёр дахь эрүүл мах нь хамгийн их хэрэглэгддэг тахианы мах юм.

Эрүүл мэндэд хамгийн бага эрсдэлтэй мах ч гэж үздэг.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйн ганц маргаан нь:

ханасан өөх тос.

Ханасан тосны өндөр агууламжтай нь холбоотой цусан дахь холестерины түвшин, зүрх судасны өвчлөлтэй холбодог.

Гэхдээ энэ санааг олон эрдэмтэд шүүмжилдэг.

Өндөр холестерины түвшин хоол тэжээлийн улмаас бус, өвлөгдөж ирдэг талаар маргадаг.

Тиймээс та эрүүл мэнддээ санаа зовохын хажуугаар мах идэхийг хүсэж байвал, та тахиа идээрэй.

Асуудлууд үхэр, гахай, хонь, адуу, ямаа зэрэг улаан махнуудыг ихээр хэрэглэж эхлэхэд тулгардаг.

Саяхан хэвлэгдсэн нэг судалгаанд өдөрт 23гр улаан мах хэрэглэхийг зөвлөж байналээ.

Энэ нь маш бага гэсэн үг юм.

Гэсэн хэдий ч өөр нэг томоохон мета шинжилгээний судалгаагаар өдөрт 100гр улаан мах идэхэд:

чихрийн шижингийн эрсдэл 19%, цус харвалт 11%, шулуун гэдэсний хорт хавдар 17% -иар тус тус нэмэгдэдгийг харуулсан байна.

Аймшигтай сонсогдож магадгүй. Гэхдээ сандарахаасаа өмнө эдгээр судалгааг хэрхэн хийгдсэнийг үзэцгээе.

Учир нь махыг эрүүл бус эсэхийг хариулах гэж оролдох явцад биднийг өөр

бас нэг том асуултанд тулгаж аваачина.

Улаан махыг муу гэсэн ихэнх судалгаанууд хяналттай тандан судалгаанууд байв.

Өөрөөр хэлвэл дээрхи өвчнүүдтэй бүлэг хүмүүсийг, зөвхөн хооллох зуршлаас нь хамаарч ангилсан гэсэн үг юм.

Илүү их улаан мах хэрэглэдэг хүмүүсийн өвчлөх магадлал нь илүү өндөр харагдаж.

Асуудал нь өвчинд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг авч хэлэлцээгүйд юм.

Мах бага иддэг хүмүүс ерөнхийдөө илүү эрүүл амьдралын зуршилтай байдаг.

Тэд илүү ногоо, жимс идэж архи, тамхи бага хэрэглэх хандлагатай байдаг.

Ихэнх судалгаанууд эдгээр хүчин зүйлсийг арилгах хандлагатай боловч яг тодорхой дүгнэлт гаргахад асуудал болдог байдаг.

Боловсруулсан мах руу анхаарлаа хандуулахад байдал бүр дор.

Мах боловсруулахад янз янзийн химийн бодисууд нэмэгддэг.

Хамгаалах, утах, ялгаж ангилах, исгэх бодисууд

Өөрөөр хэлбэл махыг илүү амттай болгох үйл явц.

Гахайн утсан мах, хиам, сосиска, хотдог мэт нь нитрат, нитрит гэх мэт ДНХ-г гэмтээж

хоол боловсруулах тогтолцоонд хорт хавдар үүсгэдэг бидэнд хортой химийн бодис агуулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 20 жилд 800 гаруй судалгаа хийж,

боловсруулсан махыг маш хүчтэй шулуун гэдэсний хорт хавдрыг өдөөгч гэж дүгнэжээ.

Өдөр тутамдаа 50гр л боловсруулсан мах хэрэглэхэд хорт хавдрын эрсдлийг 18%-р нэмэгдүүлнэ.

Хорт хавдар өдөөгч шинжээрээ боловсруулсан мах нь плутониум, шөрмөсөн чулуу болон

тамхи татахтай ижил ангилалд ордог.

Сануулахад, ДЭМБ зарим нэг зүйлсийн хорт хавдрыг өдөөгч эсэх тухай л зөвхөн судалсан болохоос,

ямар хэмжээгээр өдөөдгийг нь судлаагүйгээ онцолжээ.

Юутай ч боловсруулсан мах нь чихрийн шижин, цус харвалт,

титэм судсаар өвдөх магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг.

Дээрээс нь бас, хүнсэнд хэрэглэх амьтдаа амьдад нь ямархуу орчинд тэжээсэн нь ч чухал.

Малыг өвчнөөс хамгаалах гэж антибиотикоор тэжээх нь түгээмэл байдаг.

Гэвч харамсалтай нь энэ нь нянгийн эсэргүүцэлийг нэмэгдүүлдэг.

Улаан мах болон боловсруулсан махыг хоёуланг нь тогтмол хэрэглэхэд

эрт нас баралтыг 29 хүртэл хувиар нэмэгдүүлэх магадлалтай.

Энэ нь энэ жил үхэх магадлал чинь 3% байсан бол, одоо 4% гэсэн үг.

Энэ нээх муу сонсогдохгүй байж магадгүй ч тэр бага хувиуд нь нийгмийн хэмжээнд сая сая хүнээр тоологдоно.

Тэгээд таньд нөлөөлж эхэлтэл аюултай мэт санагдахгүй.

Дээрхи өвчнүүдийн бүх бурууг зөвхөн маханд тохох нь зөв биш юм.

Махны хэт өөх тосны агууламжаас өөр сөрөг нөлөө байгаа эсэх нь мэдэгддэггүй.

Тиймээс энэ тал дээр янз янзын үзэл бодлууд их.

Өөр жишээнүүд дээр ч байдаг шиг, зарим сайн зүйлсийн хэт хэрэглээ нь хор хөнөөлтэй болж болдог.

Ихэнхи нийгмийн эрүүл мэндийн агентлагууд нь махны хэрэглээг долоо хоногт 500гр-р хязгаарлахыг санал болгож байна.

Мөн өөр судалгаанууд нь боловсруулсан махыг аль болох л хэрэглэхгүй байхыг санал болгож байна.

Хэрэв та долоо хоногт нэг юм уу хоёр удаа л махаар хооллодог бол асуудалгүй гэсэн үг.

Ихэнхи хүмүүсийн хувьд энэ нь аль хэдийнээ хоолны дэглэмээ эрс өөрчлөнө гэсэн үг бөгөөд

дундаж Америк хүн долоо хоногт ойролцоогоор 1600гр мах хэрэглэдэг.

Дундаж Герман хүн болохоор 1100гр.

Бас бидний олонхи нь энэнээс илүү ихийг хэрэглэдэг.

Хэрвээ та яг хэр их мах иддэгтээ итгэлтэй биш бол 1-2 долоо хоног жижиг тэмдэглэл хийгээд үзээрэй.

Яг үнэндээ хичнээн их гэдгийг нь мэдээд та гайхах байх.

Энэ бичлэгийг үзэж байгаа ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгана гэж найдаж байна.

Зөвхөн эрүүл мэндийн асуудлуудаас гадна,

махны үйлдвэрлэл нь дэлхийн дулаарлын хамгийн том хувь нэмэр оруулагчдын нэг мөн юм.

Эндээс мал аж ахуйн далайц нь дүрслэгдэж байгаачлан олон сая тонн мах хэрэглэгчдэд нийлүүлэнгээ

хажуугаар нь амьтдад хүндэтгэлтэй хандах нь бараг л боломжгүй юм.

Бид энэ талаар өөр нэгэн бичлэгтээ дэлгэрэнгүй ярьсан билээ.

Дүгнээд хэлэхэд, зохистой, хэмжээтэй махны хэрэглээ нь эрүүл мэндэд хоргүй бөгөөд та өөрийн эрүүл мэнд болон

дэлхийнхээ төлөө нэг өглөө гэнэтхэн л цагаан хоолтон болох шаардлагагүй байх нь.

Гэхдээ амьдралын хэв маягтаа хийсэн сонголтууд тань өөрчлөлт авчирна.

Өөрт болон эргэн тойрныхонд тань.

Энэ дэхь тайлал нь нэг удаадаа шинэ зүйлийг туршиж үзэхэд нээлттэй байх юм.

Магадгүй та шинэ дуртай хоолоо олох ч юм билүү.

Хэрвээ оролдож үзэхгүй л бол юу таньд таалагддаг эсвэл та юуг чадахаа та хэзээ ч мэдэж чадахгүй.

Магадгүй та Kurzgesagt-ийн бичлэгийг өдөржингөө үзсэний дараа, та хэрхэн дүрсийг хөдөлгөөнд оруулахыг сурмаар санагдах байх.

Та мэдэхгүй байж магадгүй, гэхдээ манай багийнхний ихэнхи нь үнэндээ график дизайнын суурь мэдлэгтэй.

Дүрс хөдөлгөж эхлэхээсээ өмнө загварын зарчмуудтай танилцсан маань бидний өнөөдөр энд байгаагийн үндсэн шалтгааны нэг юм.

Бидний зураглалаа хийхдээ ашигладаг Adobe Illustrator-н хэрэглээний талаар

график дизайнер Aaron Draplin-ы зааж байгаа гайхалтай шинэ курс байна.

Үүнийг манай баг таньд санал болгож байна.

Энэ нь ойлгоход маш төвөгтэй програмыг ойлгоход хялбаршуулах болон хэрэглэхэд туслахын тулд маш сайн зөвлөмжүүдээр дүүрэн курс юм.

Хэрэв та дараа нь илүү ихийг үзэхийг хүсч байвал манай Skillshare дээр хөдөлгөөнт дүрст өөр гурван хичээл бас бий.

Skillshare нь кино, видео засварлах, бичих, зураглах болон технологи

зэрэг сэдвээр чадварлаг шинэлэг мэргэжилтнүүдийн бэлтгэсэн 25,000+ хичээл санал болгодог.

Бүгдийг нь сарын $10 төлөөд дээд зэрэглэлийн гишүүнчлэлээр та авах боломжтой.

Доор байгаа тайлбар дахь холбоосыг ашиглах эхний 1000 Kurzgesagt-н үзэгчиддээ

Skillshare-ийн эхний хоёр сарын гишүүнчлэлийг үнэгүй бэлэглэж байна.