Ганцхан чинь хүндэтгэсэн. | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Дүрс

Тайлбар

Хүн бүр л заримдаа ганцаарддаг.

Өдрийн цайнд хажууд суух хүнгүй үед,

шинэ хотод нүүж ирэхэд

амралтын өдрүүдээр хүмүүс танд зав цаг гаргах боломжгүй үед ч тэр

Сүүлийн 10, 20 жилд энэ хааяахан тохиолдох мэдрэмж сая сая хүний хувьд архагшиж байна.

Англид 18-34 насныханы 60 хувь нь байнга ганцаардлыг мэдэрдэг гэсэн байна.

АНУ-д нийт хүн амынх нь 46% нь тогтмол ганцаарддаг.

Бид хүмүүний түүхэнд анх удаа нэгэнтэйгээ маш хялбар аргаар, цаг алдалгүй холбогдож чаддаг

Тийм хэдий ч төсөөлж байгаагүй тийм их хүмүүс ганцаарддаг.

Ганцаардах, ганцаараа байх нь адилхан зүйлс биш.

Ганцаараа байхдаа чи аз жаргалаар бялхаж болно, харин найз нарынхаа хажууд байх хором бүрийг үзэн ядаж болно.

Ганцаардал нь цэвэр субьектив, хувь хүний асуудал юм.

Хэрвээ ганцаардлыг мэдэрч байвал чи ганцаардаж байна.

Ганцаардалд бусадтай хэрхэн ярилцах учраа олдоггүй, бусдын хажууд биеэ яаж авч явахаа мэддэггүй хүмүүс л

өртдөг гэдэг нь нийтлэг буруу ойлголт юм.

Хүн амд суурилсан судалгаагаар нийгэмших чадварууд нь насанд хүрэгчдийн хувьд нийгмийн харилцаанд ямарч өөрчлөлт гаргадаггүй байна.

Ганцаардал нь мөнгө, алдар нэр, эрх мэдэл, гоо үзэсгэлэн, нийгэмших чадвар, хүний мөс чанарыг үл хамааран хэнийг ч дайрч гарна.

Юу ч таныг ганцаардлаас хамгаалж чадахгүй, учир нь энэ таны нэг хэсэг.

Ганцаардал нь өлсөхтэй адил бие мах бодийн үйл явц юм.

Өлсөх нь таныг биеийнхээ хэрэгцээнд анхаархыг сануулдаг.

Ганцаардал нь нийгмийн хэрэгцээнд анхаарал хандуулахыг сануулдаг.

Таны бие нийгмийн хэрэгцээнд чинь анхаардаг, учир нь Сая сая жилийн өмнө нийгмийн хэрэгцээ нь таныг амьд байх уу үгүй юу гэдгийг илэрхийлдэг байсан.

Байгалийн шалгарал бидний өвөг дээдсийг хамтарч ажиллах, нэг нэгэнтэйгээ холбоо харилцаатай байхыг заяажээ.

Бидний тархи хөгжиж бусдын бодол, мэдрэмжийг таньд мэдэхийн тулд,

нийгмийн холбоо харилцааг бий болгон, хадгалахын тулд улам л нарийн тохируулгатай болжээ.

Нийгэмших нь бидний биологийн нэг хэсэг болжээ.

Та бүхий амьдралаа хамт өнгөрөөх 50-150 хүнтэй бүлэгт төрдөг.

Хангалттай калори авах, аюулгүй дулаан байх, үр удмаа өсгөх нь ганцаараа бол бүтэшгүй зүйл байв.

Хамтдаа гэдэг нь амьд үлдэнэ гэсэн үг.

Ганцаараа бол үхнэ.

Бусадтай хамт байх нь амин чухал байв.

Таны өвөг дээдсийн хувьд хамгийн айхтар аюул нь арсланд идүүлэх биш,

өөрийнхөө бүлгийн нийгмийн өнгө аяст таарахгүй, адлуулах юм.

Үүнээс сэргийлэхийн тулд таны бие нийгмийн өвдөлтийг гаргаж ирнэ.

Энэ төрлийн өвдөлт нь гологдоход бий болох хувьслын дасан зохицолт бөгөөд

энэ нь таныг тусгаарлаад байгаа ааш зангаа татахыг урьдчилан анхааруулах нэг төрлийн систем юм.

Гологдсон өвөг дээдэс чинь гологдоод ирэхээрээ илүү их өвдөлт мэдэрсэн учраас ааш аягаа засах нь мэдээжийн хэрэг,

тэгэж зассан нь омогтоо үлдэж чадаагүй нь жийгдээд, үхэх нь ойлгомжтой болно.

Ийм учраас ч гологдох нь өвддөг юм.

Түүгээр ч зогсохгүй ганцаардал нь үнэхээр зовлонтой.

Энэ механизм нь биднийг холбоотой байлгаж, бидний түүхийн ихэнхэд л болоод л байсан.

Гэхдээ хүн төрөлхтөн өөртөө шинэ ертөнцийг бүтээх хүртэл л

Өнөөдрийн бидний харж буй ганцаардлыг голомтот тахал нь Сэргэн Мандалтын сүүл үеээс л эхэлсэн юм.

Барууны соёл хувь хүн дээр төвлөрч эхэлсэн.

Ухаантнууд Дундад зууны хамтын ёсноос холдон одож байх зуур шинэхэн Протестант онол хувь хүний үүрэг хариуцлагыг онцолж байв.

Энэ хэв маяг Аж Үйлдвэрийн Хувьсгал хүртэл эрчээ авав.

Хүмүүс тариа ногооны талбай, тосгоноо үйлдвэрт ажилд орохын тулд орхив.

Зуу зуун жилийн турш оршин тогтносон нийгэм задран үгүй болж байхад хотууд сүндэрлэж байв.

Бидний дэлхий огцом орчин үежихэд, энэ хэв маяг улам л эрчээ авав.

Өнөөдөр бид шинэ ажил, хайр дурлал, боловсролын төлөө алс хол нүүж, нийгмийн сүлжээгээ ардаа орхиж байна.

Бид нүүр нүүрээрээ цөөхөн хүнтэй уулздаг, тэдэнтэй өнгөрсөн үеийнхээсээ цөөхөн удаа уулзаж байна.

АНУ-д 1985 онд сайн найзуудын тоо 3 байсан нь 2011 онд 2 болж буурчээ.

Ихэнх хүмүүс ганцаардалд санамсаргүйгээр хөл алдаад орчихдог. Чи насанд хүрж, ажил, их сургууль, хайр дурлал, хүүхэд шуухад Нэтфлик гээд завгүй болчихдог.

Зүгээр л хангалттай цаг байхгүй.

Хамгийн тохиромжтой, золиослоход амар нь найз нөхөдтэйгээ байх цаг байдаг.

Нэг л өдөр сэрээд ойр дотно харилцааг үгүйлэн

ганцаардаж байгаагаа мэдэрч буйгаа олгоно.

Гэвч насанд хүрсэн хүн ойр дотно харилцааг хайж олно гэдэг хэцүү учраас ганцаардал тэсвэрлэхийн аргагүй болдог.

Хүмүүс iPhone, сансрын хөлөг онгоц гэх мэт зүйлсийг гоё гэдэг ч бидний бие оюун ухаан 50,000 жилийн өмнөхтэйгээ үндсэндээ адилхан.

бидний бие оюун ухаан 50,000 жилийн өмнөхтэйгээ үндсэндээ адилхан.

Би одоо болтол биологийн хувьд бусадтай хамт байхаар нарийн тохируулагдчихсан.

Өргөн хүрээний судалгаа архаг ганцаардлаас үүдэлтэй стресс нь

хүн болсны хувьд мэдэрч болох хамгийн эрүүл бус зүйл юм.

Энэ нь таныг хурдан хөгшрүүлж, хорт хавдрыг үхэлд хүргэж,

Алцхамерийн явцыг түргэсгэж, дархлааны системийг сулруулдаг.

Ганцаардал нь илүүдэл жингээс 2 дахин хөнөөлтэй, өдөрт хайрцаг тамхи татахтай адил юм.

Хамгийн аюултай нь ганцаардал нь архагшвал цаашдаа өөрөө үргэлжилж эхэлдэг.

Биеийн болон нийгмийн өвдөлт нь тархины ижил механизмыг ашигладаг. Хоёулаа аюул гэж танидагддаг.

Тиймээс, нийгмийн өвдөлт нь чамд мэдрэхэд энэ нь шуурхай, хамгаалах зан төрхийг бий болгодог.

Ганцаардал архагшихад тархи чинь өөрийгөө хамгааалах төлөвт шилждэг.

Хаа сайгүй аюул, таагүй байдлыг харж эхэлдэг.

Гэхдээ ингээд болох юм биш.

Зарим судалгаа хэрвээ чи ганцаардвал тархи чинь илүү мэдрэмтгий болж, нийгмийн дохионд сонор болдог,

ингэхийнхээ хажуугаар эдгээр дохиог зөвөөр ойлгох нь улам муудаж байдаг.

Чи бусдад илүү анхаарал хандуулах ч

тэднийг бага ойлгоно.

Тархины чинь тухайн хэсэг нүүр царайг буруу уншиж

Энгийн хувиралгүй царайг таагүй гэж ангилан, бусдыг нь итгэж болохгүй болгодог.

Ганцаардал бусдын чамд хандаж байгаа байдлыг хамгийн муугаар ойлгоход хүргэдэг.

Энэ дайсагнасан дэлхийгээс болоод, өөрийгөө хамгаалахын тулд илүү өөртөө төвлөрсөн болж,

энэ чамайг илүү хөндий хүйтэн харагдуулж

байгаагаас чинь илүү нөхөрсөг бус, нийгмийн эв дүйгүй болгодог.

Хэрвээ амьдралд чинь ганцаардал хүчтэйгээр гарч ирвэл,

хамгийн түрүүнд хийж чадах зүйл чинь дотор нь гацчихаад байгаа хөнөөлт давтамжийг танихыг хичээх юм.

Энэ нь ийм байдлаар илэрдэг:

Ганцаардлын анхны мэдрэмж нь сэтгэлийн түгшүүр, уйтгар гунигийг мэдрэхэд хүргэдэг бөгөөд

энэ нь таныг бусадтай харьцах сөрөг харилцаанд анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг.

Энэ өөрийнхөө болон бусдыг тухай бодлыг тань илүү сөрөг болгож,

цаашлаад таныг зан аашыг өөрчилдөг

Та нийгмийн харилцаанаас зугтаж, улам л тусгаарлагдсан мэдрэмжийг төрүүлнэ.

Энэ тойрог улам л ноцтой болж, зугтахад улам л хэцүү болдог.

Ганцаардал таныг ангийнхнаас тань хол суулгаж,

найзуудынхаа утасны дуудлаганд хариулахгүй болгож, урилгануудыг ирэхээ больтол нь

цуцлахад хүргэдэг.

Хүн нэг бүрт өөрсдийн тухай түүх бий. Хэрвээ чиний түүх хүмүүс чамайг тоохгүй болсон тухай болж эхэлвэл

бусад нь тэрүүгээр нь хүлээн аваад гаднах дэлхий ертөнц чи яаж үүнийг мэдэрч байна тийм л болж эхэлдэг.

Энэ нь олон жилийг авдаг аажим удаан үйл явц бөгөөд,

Сэтгэцийн хямрал, холбоо харилцааг дотроо их хүсч байсан ч болгож болдоггүй сэтгэлзүйн хямралд хүргэснээр төгсдөг.

Хамгийн түрүүнд үүнээс зугтахын тулд хийх зүйл нь ганцаардал нь бүрэн хэвийн мэдрэмж ичээд байх зүйл огтхон ч байхгүй гэж хүлээн зөвшөөрөх юм.

Хүн бүр амьдралынхаа аль нэг хэсэгт ганцаардлыг мэдэрдэг, энэ нь бүхий л хүний мэдэрдэг зүйл.

Та үүнийг ид шидээр алга болох хүртэл нь тоохгүй орхиж болохгүй,

оронд нь үүнийг мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөөд шалтгааныг нь үгүй хийх хэрэгтэй.

Та анхаарлаа төвлөрүүлсэн зүйлээ өөрөө шалгаж, сөрөг зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа эсэхийг шалгаж болно.

Хамтран ажиллагчтайгаа харьцах харилцаа үнэхээр сөрөг байсан уу, эсвэл үнэхээр төвийг сахисан эсвэл бүр эерэг байсан уу?

Харилцааны бодит агуулга нь юу байсан бэ?

Бусад хүмүүс юу гэж хэлсэн бэ?

Тэд ямар нэгэн муу зүйл хэлсэн үү? эсвэл та үгийг нь давсалсан уу?

Магадгүй зарим хүн үнэхээр сөрөг хандаагүй, зүгээр л яарч байсан байх.

Дараа нь ертөнцийн талаар таны бодол байдаг. Та бусдын санаа бодлын талаар хамгийн муугаар таамаглаж байна уу?

Та яг ямархуу байхыг бодоод шийдчихсэн нийгмийн нөхцөл байдалд орж байсан уу?

Чи бусад хүмүүс чамтай хамт байхыг хүсэхгүй байна гэж таамаглаж байна уу?

Та гомдохоос зайлсхийхийг эсвэл өөрийгөө нээж эрсдэл орохгүй байхыг хичээж байна уу?

Хэрэв тийм бол та бусдад эргэлзсэн ашиг гэж өгөхийг оролдож чадах уу?

Та бусад хүмүүс таны эсрэг биш гэж бодож чадах уу?

Нээлттэй байж, ахиад эмзэг болох эрсдэл хийж чадах уу?

Хамгийн сүүлд, таны зан ааш.

Та бусдын хажууд байхаас зайлсхийж байна уу? Бусдын урилгиас татгалзас шалтаг хайж байна уу?

Эсвэл өөрийг хамгаалахын тулд бусдыг илт цааш нь түлхэж байна уу?

Та халдлагад өртөж байгаа юм шиг аашилж байна уу?

Та үнэхээр холбоо харилцаа хайж байна уу эсвэл нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байна уу?

Мэдээж хэрэг, хүн бүр нөхцөл байдал болгон онцгой бас өөр

ганцаараа биеэ шинжих нь магадгүй хангалттай биш байх.

Хэрвээ та өөрөө нөхцөл байдлаа шийдэх боломжгүй байгаа бол,

холбоо барьж мэргэжлийн туслалцаа аваарай. Энэ нь сул доройн шинж биш, харин эр зоригийнх.

Бид ганцаардыг хувь хүний асуудал гэж хараад хувийн аз жаргалыг илүү бий болгосноор шийдэх хэрэгтэй гэдэг ч,

нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж харвал энэ нь илүү их анхаарал татсан зүйл юм.

Хүмүүс аахар шаахар материаллаг зүйлсээс бүрдсэн дэлхийг бүтээсэн ч, бидний бий болгосон тэдгээр зүйлсийн аль нь ч

биднийг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй эсвэл биднийг холбох биологийн үндсэн хэрэгцээг нөхөн чадахгүй.

Ихэнх амьтад хүрээлэн байгаа бодит зүйлсээс юу хэрэгцээтэй байгаагаа авдаг. Бид юу хэрэгтэй байгаагаа бусдаасаа авдаг,

тэгээд бид тэрэндээ үндэслээд өөрсдийнхөө хйимэл хүний ертөнцийг бүтээдэг.

Хамтдаа нэг зүйл хийх гээд хичээгээд үзье: бага зэрэг ганцаардаж байгаа, эсвэл хэн нэгний өдрийг илүү сайхан болгохыг хүсч байгаа эсэхээс үл хамааран.

Өнөөдөр хэн нэгэнтэй холбогдоцгооё,

Магадгүй удаан яриагүй найзтайруу захиа бич.

Хөндий амьдардаг гэр бүлийнхээ нэг хүн рүү залга

Ажлынхаа хүнийг кофенд урь.

Эсвэл явахаас хийхээс ихэнхдээ айдаг эвсэл залхуурдаг ямар нэгэн зүйл рүү яв, хий D&D/Dungeons and Dragons / юм уу спорт клуб руу.

Хүн бүр өөр, тэгэхээр та л өөрт чинь юу таарч тохирохыг мэднэ.

Үр дүнгүй ч байж болно, зүгээр ээ, Ямар нэгэн төсөөлөлгүйгээр л хий

Зорилго нь жоохон нээлттэй бай:

Холбоо харилцааныхаа булчинг дасгалжуул, цаг хугацаа өнгөрөх тусам энэ булчин өсөж нэмэгдэнэ.

Эсвэл бусдыг дасгалжуулахад тусла.

Энэ видеог хийхдээ судалсан 2 номыг санал болгоё.

Guy Winch-ийн Emotional First Aid’ - Сэтгэл хөдлөлийн анхны тусламж,

энэ номонд ганцаардалтай хэрхэн учраа олох замыг

John Cacioppo, William Patrick нарын бичсэн Human Nature and the Need for Social Connection - Хүний мөн чанар ба Нийгмийн холбооны хэрэгцээ

энэ ном бид яагаад ганцаарддаг болохыг зугаатайгаар шинжлэх ухааны хайгуулаар тайлбарласан,

энэ нь нийгэмд хэрхэн тархдаг, шинжлэх ухаан үүнээс зугтахыг тулд юу гэж хэлдэг болохыг өгүүлсэн.

2 номны холбоос видеоны тайлбарт байгаа.

Үзсэнд баярлалаа. subscribe хийгээрэй.